МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СХД-ийн 7-р хорооний иргэдтэй "Хилчин" хотхоны талбайд уулзлаа
2020.06.08
Улстөр

СХД-ийн 7-р хорооний иргэдтэй "Хилчин" хотхоны талбайд уулзлаа

Өдрөөс өдөрт уулзалтууд маань илүү халуун дулаан, харилцан ярилцсан, санал гомдлоо илэрхийлсэн дотно уулзалтууд болсоор байна.

Өнөөдрийн эхний уулзалтаа СХД-ийн 7-р хорооний иргэдтэйгээ "Хилчин" хотхоны талбайд уулзлаа. Залуучуудын маань оролцоо маш сайн байгааг хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрж байна. Залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна, тэд өөрсдийнхөө ирээдүйд санаа зовж байна.

Тэтгэврийн шинэчлэлийн тухай хууль, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлууд, санаачилсан, гар бие оролцсон хууль тогтоомжуудын танилцуулга хийхээс гадна иргэдийн санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэж холбогдох албаны хүмүүсээс нь шууд тайлбар, мэдээлэл гаргуулан ажиллаж байна. Яг одоо СХД-ийн 8 дугаар хорооны иргэдтэйгээ "Гүнжийн нүдэн нуур"-т уулзалтаа эхлэх гэж байна.

#ХҮЧЭЭ_НЭГТГЭЕ!!!

ШИНЭ МЭДЭЭ