МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгино-Хайрхан дүүргийн 29, 18 дугаар хороодын иргэд, сонгогчид, залуучуудтайгаа уулзлаа
2020.06.07
Улстөр

Сонгино-Хайрхан дүүргийн 29, 18 дугаар хороодын иргэд, сонгогчид, залуучуудтайгаа уулзлаа

Өнөөдрийн амралтын өдрөөр 2016 онд өөрийн сонгогдсон 29, 18 дугаар хороодын иргэд, сонгогчид, залуучуудтайгаа уулзлаа.

Уулзалтанд ирсэн иргэдийн дунд залуучууд маань ихээр оролцож байгаад залуу хүний хувьд туйлын баяртай байна. Ардчиллаас хойшхи 30 жил бидний аав ээж, ах эгчийн нуруун дээр явсан бол цаашдын 30 жилийн мөчлөг бидний нуруун дээр ирнэ.

Тиймээс залуучууд бидний хувьд эв нэгдэл, харах хараа, ухамсар боловсролоо өөрчлөх цаг ирсний шинж энэ юм. Биднээр л дутав гэж бодож огт болохгүй. Учир нь бид болон бидний үр хүүхэд цаашид амьдрах нийгмийг бүтээхийн төлөө бид л зөв байх учиртай.

Уулзалтуудад маань хүрэлцэн ирж намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа. Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!

ШИНЭ МЭДЭЭ