МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн нийт бүтээн байгуулалтаар Сонгинохайрхан дүүрэг улсын хэмжээнд тэргүүлсэн
2020.06.06
Улстөр

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн нийт бүтээн байгуулалтаар Сонгинохайрхан дүүрэг улсын хэмжээнд тэргүүлсэн

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн нийт бүтээн байгуулалтаар Сонгинохайрхан дүүрэг улсын хэмжээнд тэргүүлсэн байна.

Нийслэлийн бусад дүүргүүдтэй харьцуулахад хөгжлийн хурд нь ялимгүй удаан байсан цаг үе саяхан. Өнгөрсөн 2016 онд УИХ, Нийслэл, дүүргийн ИТХ-ийн шат шатны сонгуулиар дийлэнхи олонхи суудлыг Сонгинохайрханчууд Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн өгсөн. Тийм ч учраас Их хурал дээр ч тэр, нийслэл дээр ч тэр, дүүрэг дээр ч тэр гар нийлэн хамтран ажиллаж улсдаа тэргүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж амжуулжээ. Багаар нь дэмжье, хүчээ нэгтгэе гэх урианы гол утга агуулга үүнд оршиж байна. Бид атгасан гар шиг нэг баг болж, бие биенээ хардлага сэрдлэггүй, дов жалганы хэрүүлгүйгээр ажиллаж чадвал юу хийж болох вэ гэдгийг өнгөрсөн 4 жил харуулсан.

Хүчээ нэгтгье гэдэг нь Олуулаа болъё гэдэг урианаас тэс өөр утга. Эвийн хүчээ нэгтгэж атгасан гар шиг эвтэй, хөгжлийн төлөө зөвхөн төрийн түшээд нь биш, төрийн түшээд нь иргэдтэйгээ хүчээ нэгтгэх уриалгыг дэвшүүлж байна.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!

ШИНЭ МЭДЭЭ