МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ
2020.06.02
Улстөр

Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ

2020 оны УИХ-ээлжит сонгуульд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос олгосон нэр дэвшигчийн үнэмлэхээ намын дарга, МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс гардан авч сонгуулийн сурталчилгааны хугацаагаа албан ёсоор эхлүүллээ.

Энэ удаагийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль юм. Хариуцлагатай, боловсролтой, шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх сонголтоо хийх болно.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 2016 онд надад итгэл хүлээлгэн төрд илгээсэн Сонгинохайрхан дүүргээсээ дахин нэр дэвшихээр болсон. Сонгуулийн сурталчилгаа 22 хоног үргэлжилнэ. Энэ 22 хоногоос цааш амьдрал хэвийн л үргэлжилнэ. Эргээд уулзах нүүртэй, шударгаар, жинхэнэ бодлогын өрсөлдөөн хийхийг нийт нэр дэвшигчиддээ уриалахын сацуу амжилт хүсье! хэмээлээ. 

Хариуцлага, Боловсрол, Шинэчлэлийн төлөө #Хүчээ_Нэгтгэе

ШИНЭ МЭДЭЭ