МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.05.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баттөмөр: Малын бүтцэд өөрчлөлт гарсан уу?

МАН-ын олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлчийн чуулганы хуралдаан  эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Мал аж ахуй бол Монгол Улсын эдийн засгийн нэг гол салбар.  2019 оны мал тооллогоор 71 сая мал тоологдсоны 29,3 сая нь ямаа байна. 230 мянган өрхийн 170-аад мянга нь малчин өрх байна. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд бэлчээрийн мал сүргийн бүтцэд өөрчлөлт гарсангүй. 

Социализмын үед Сэлэнгэ, Булган, Төв аймгийн зарим газруудад Монгол малын бүтцэд өөрчлөлт хийж өндөр ашиг шимтэй мал оруулж ирэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байсан. Засгийн газар , Их хурал дээр энэ чиглэлээр маш бага яригддаг. Мал аж ахуйн бодлого ямар хэмжээнд явагдаж байна вэ? 

Манай улс жилд 10 мянган тонн ноолуур бэлтгэж байна. 10 тонн ноолуураа эцсийн бүтээгдэхүүн хийх экспортонд гаргах чиглэлээр юу хйих вэ? Дотооддоо үйлдвэрлэдэг болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарах хэрэгтэй. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ