2020.05.01
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Саранчимэг: Ноён уулыг дархан цаазат ангилалд оруулахыг бүрэн дэмжинэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутаг дахь Ноён уулын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулж ирэх асуудлыг бүрэн дэмжиж байна. 

Байгалийн өвөрмөц тогтоц, түүхийн дурсгал, ойн сан бүхий газрын дархан цаазат болгосноор Монголынхоо эко систем болон түүх, соёлын өвийг хамгаалах боломжтой болох юм. 

Тогтоолын танилцуулгад дурдсанаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн энэ газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцсан байна. Энэ тогтоол хэрэгжээд эхэлбэл эдгээр ААН-үүдээс газраас хэрхэн хүлээн авах вэ. Хамгийн гол нь нөхөн сэргээлтийн ажил яаж хийгдэх вэ. Үүнд ямар байгууллага хяналт тавьж, хариуцлага тооцох вэ.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ