МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүллээ
2020.03.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудлыг хэлэлцэж, БСШУСЯ-ны харьяанд жилжүүлэх шийдвэр гаргажээ. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлгэрэнгүй танилцуулж "Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдэх асуудлыг Сангийн яаманд даалгасан.  Энэ эмнэлгийг хувьчлах гэж байгаа зүйл байхгүй бөгөөд БСШУСЯ-ны харьяанд шилжиж байгаа. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ" гэсэн юм. 

Тус эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай 14 тэрбум төгрөгийг Дэлхийн банкнаас шийдаж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ