http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрчим хүчний яам шуурхай хуралдаж цаг үеийн асуудлуудаар шийдвэр гаргалаа
2020.03.10
Эрчим хүч

Эрчим хүчний яам шуурхай хуралдаж цаг үеийн асуудлуудаар шийдвэр гаргалаа

Эрчим хүчний яам Монгол Улсад шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан 2020.03.10-ны өглөө шуурхай хурал зарлан цаг үеийн байдлаар яаралтай шийдвэрүүдийг гаргалаа.

Хурлыг Улсын онцгой комиссын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүлж дараах шийдвэрүүдийг салбарын хэмжээнд мөрдөж ажиллахыг үүрэгдлээ.

  1. Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн хийхгүй байх
  2. Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний улсын штабыг яаралтай хуралдуулах
  3. Байгууллагын дотоод олон нийтийг хамарсан үйлчилгээ /хоолны газар/-ий газруудад өндөр хяналт тавин ажиллах
  4. Байгууллагын ажилчдын аюулгүй байдлын хэрэглээний амны хаалт, ариутгалын бодисын нөөц бэлдэх
  5. Салбарын нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчдыг шаардлагатай нөхцөлд ажиллуулах, бэлтгэлд байх хуваарь гаргах  
  6. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон иргэд, олон нийттэй харьцах харьцах хэсгийн ажилчдыг онцгой байдлын үеийн горимыг даган ажиллуулах, хяналтыг өндөржүүлэх  
  7. Эрчим хүчний яам болон салбар үйлдвэр компаниудын нэвтрэх цэгүүдийг тогтмол ариутгах, амны хаалтгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарах

ШИНЭ МЭДЭЭ