http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Даваасүрэн сайд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
2020.01.23
Гадаад харилцаа

Ц.Даваасүрэн сайд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Сарангэрэл нар оролцлоо. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Тапан Мишрад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

НоёнТапан Мишрад НҮБ-ын шинэчлэлийн талаартанилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо хэллээ. Мөн Монгол Улсын хөгжилд чухал байр суурь эзэлдэг эрчим хүчний салбарын сайдтай уулзах болсондоо талархаж байна хэмээв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын эрчим хүчний  салбарын өнөөгийн байдал, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, салбарын дунд хугацааны бодлогын баримт бичгийн талаар танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ