МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Байгалийн баялгаас ахмадууддаа хүртээж, тэтгэврийн зээлийг нь нэг удаа тэглэхэд буруу юм байхгүй
2020.01.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Байгалийн баялгаас ахмадууддаа хүртээж, тэтгэврийн зээлийг нь нэг удаа тэглэхэд буруу юм байхгүй

Эх сурвалж: Монголын мэдээ, сэтгүүлч Х.Болор

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа. 

-Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх болсонтой холбоотойгоор нийгмийг талцуулсан маш олон маргаан гарч байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна. Ер нь иргэдийн зээлийг төрөөс тэглэсэн тохиолдол бусад орнуудад байдаг уу?

-Бусад улс орнуудыг бодвол манай улсын тэтгэврийн насныхан маш ядуу амьдарч байна. Ялангуяа 1990 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэд маш бага тэтгэвэр авч байгаа. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 310 мянган төгрөг байна. Гэтэл тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 86 хувь нь түүнийгээ урьдчилан зээлээд үр хүүхдийнхээ орон байр, сургалтын төлбөрт зарцуулсан байх жишээтэй. Уг нь байгалийн баялгийн өгөөжөөс ахмадууддаа хүртээж, тэтгэврийн зээлийг нь нэг удаа тэглэхэд буруу юм байхгүй. Харамсалтай нь санаа нь зөв боловч хэрэгжүүлж байгаа арга нь буруу байгаа юм. Салхитын мөнгөний ордыг барьцаалж, бонд гаргаад, түүнийг нь Монголбанк худалдаж авах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж байгаа. Салхитын мөнгөний орд бол жижигхэн орд шүү дээ. Энэ ордоос тийм хэмжээний баялаг гараад, тэтгэврийн зээлийг тэглээд, дээрээс нь зээлгүй ахмадуудад сая төгрөг өгөх хэмжээний мөнгө  орох уу гэдэг эргэлзээтэй асуудал. ТЭЗҮ-ээс үзэхэд бага тоо байгаа. Хоёрдугаарт, Монголбанк бонд худалдаж авна гэж байна. 2012-2016 онд Монгол Улс  Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа төсөв, Монголбанкнаас санхүүжүүлж байсан төсөв, Улсын нэгдсэн төсөв гэсэн гурван төсөвтэй байсан.  Үүнийг өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд нэгтгээд нэг төсөвтэй болголоо. Ингэснээр Хөгжлийн банк болон Монголбанк өөр өөрийнхөө ажлыг хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас гарч байгаа хөрөнгө зөвхөн улсын төсвөөр дамжиж гардаг зохицуулалтыг хийснээр зөв голдрил руугаа явж, эдийн засагт сэргэлт үүсээд, төлбөрийн тэнцэл болон төсөв ашигтай, эдийн засаг тэлээд явж байсан. Гэвч ҮАБЗ-өөс гэнэтийн шийдвэр гарч, ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэхээр боллоо. Миний хувьд энэ шийдвэр зөв хэдий ч тооцоо судалгаа муутай юм уу гэж харж байгаа. Хэрэгжүүлж байгаа зорилго нь зөв боловч хийж байгаа арга буруу байгаа юм.

-Зөв арга нь таныхаар юу байх боломжтой вэ?

-Нэгэнт Монгол Улс нэг төсөвтэй байгаа учраас Засгийн газар бонд гаргаад явж болно. Хоёрдугаарт, төсөв баталж байх үед тодорхой ачааллуудыг төсөв рүү хийх боломж байсан. Улсын төсвийг баталж байх үед тэтгэвэр нэмэх боломж байсан. Тэглэнэ гэдэг бол хүний идэж, уугаад үрчихсэн зүйлийг л тэглэж байна гэсэн үг шүү дээ. Ач холбогдол нь бага гэсэн үг. Тэтгэврийн зээлийг тэглэх нь богино хугацааны л арга хэмжээ юм. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэтгэврийн шинэчлэлийг хийж чадсангүй. Шинэчлэл хийх маш олон арга байна. Тэдгээрээс аль нэгийг нь сонгоод шинэчлэл хийх хэрэгтэй юм. Гол нь тэтгэвэр авч байгаа хүмүүсийн орлого байнга нэмэгдэж байх ёстой. Түүнээс гадна инфляци тогтвортой байх нь чухал. Инфляциа алдчихаад тэтгэвэр нэмээд байвал ямар ч ач холбогдолгүй шүү дээ. 

-Тэтгэврийн системийг бүхэлд нь шинэчилж хуримтлалын хэлбэр рүү орох нь зүйтэй гэж үзэж ажлын хэсэг хүртэл гарчихсан юм билээ. Улсад 30 жил ажилласан хүн тэр хугацаанд улсад төлсөн мөнгөө эргүүлээд авдаг байх тогтолцоонд шилжинэ гэж байна. Энэ боломжтой юу? 

-Өндөр хөгжилтэй орнуудын тэтгэврийн систем ийм байдаг. Монгол Улсын хувьд энэ системийг бий болгож, нутагшуулахад төвөгтэй. Нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэврийн даатгал 2020 онд 400 тэрбум төгрөгийн татаастай байна. Тэтгэмжийн сангууд нь 756 тэрбум, нийлээд 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Ийм нөхцөлд төлсөн мөнгөө эргүүлээд авдаг байх систем рүү шилжихэд маш хүнд. Үүний тулд маш их ажил шаардлагатай. Уг нь олон улсын зарчим бол хөдөлмөр эрхэлж байх үедээ олж байсан орлогоо тэтгэвэрт гарсан хойноо бууруулахгүйгээр авч байх юм. Гэвч манай тэтгэврийн бодлого буруу учраас ирээдүйд тэтгэвэр болгож авахаар төрд хураалгаж байгаа мөнгийг ахмадуудад тэтгэвэр болгоод өгчихөж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн сан ямар ч нөөц хөрөнгө байхгүй, харин ч алдагдалтай байгаа юм. Ийм байхад энэ жил тэтгэвэрт гарсан хүн төлсөн мөнгөө эргүүлээд авъя гэвэл ямар ч боломжгүй биз дээ. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Зарчмаараа бол би улсад 100 сая төгрөгийн нийгмийн даатгал төлсөн бол ийм хэмжээний хуримтлалтай иргэн сард хэдэн төгрөгийн тэтгэвэр авч болох вэ гэдгээ тооцоолоод тэтгэврээ авч байх ёстой юм. Хуримтлалын хэлбэрийн үр ашиг нь нэгэнт түрүүлээд төлчихсөн учраас тэр нь эргэлдээд өсч байдагт байгаа юм.

-Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг олгохоор болж байна. Өмнө нь МАН иргэдэд 1.5 сая төгрөг олгоно гэж үнэт цаас тараасан нь биеллээ олоогүй. Энэ удаа боломжтой юм уу?

-Зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгож, тэр нь 2021 оноос хэрэгжинэ гэж ярилаа. Бас л иргэдээ алагчлахгүй гэсэн санаа нь зөв боловч арга нь буруу. Нэгэнт ийм шийдвэр гараад, олонхиороо дэмжээд явж байгаа учраас дагахаас өөр арга алга. Салхитын мөнгөний ордоор үүнийг хийнэ гэвэл их эрсдэлтэй. Жижиг ордоос гадна ашиглах эрхийн хувьд маргаантай байгаа. Хятадын хоёр иргэн хэрэлдээд, хууль шүүхээр яваад байгаа юм билээ. Өмнө нь өгөөгүй учраас энэ удаа худлаа байх гэдэг эргэлзээ байх нь зүйн хэрэг. Худлаа болно гэж байхгүй болов уу. Нэг сая төгрөгөөр хүний амьдрал дээшлэхгүй. Энэ мөнгөөр 200 гаруй мянган ахмадад өгөх 200 тэрбум төгрөгөөр эдийн засгийн өсөлтийг дэмждэг салбарууддаа хөрөнгө оруулж, эдийн засгаа томруулаад цаашид тэтгэвэр тэтгэмжээ нэмэх шийдэл нь зөв юм. 

-Тэтгэврийн системийг хуримтлал хэлбэрт шилжүүлэх боломжгүй гэлээ. Таныхаар ямар шинэчлэл хийх нь Монголд тохиромжтой юм бэ?

-Маш олон арга зам бий. Бидний хувьд тухайлбал, баялгийн сантайгаа холбож болно. Хөрөнгийн зах зээлтэйгээ холбосон хэлбэрээр ч шинэчилж болно. Тэртээ тэргүй Монголын тэтгэврийн сан болон Тэтгэмжийн сан хоёулаа улсад их хэмжээний өртэй байна. Тиймээс орж байгаа мөнгө нь тасралтгүй эргэж, өсч байдаг тийм шийдлийг л олох хэрэгтэй. 

-Тэтгэврийн системийг шинэчлэх ажлын хэсэг гарчихсан байгаа шүү дээ. Ямар системээр өөрчлөх гэж байгаа юм бол?

-Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооноос Ажлын хэсэг гарсан юм билээ. Чухам ямар шийдлүүдийг оруулж ирэх нь вэ. Ер нь Монгол Улс хөгжлийнхөө шийдлийг олж чадахгүй байна. Эдийн засгийг яаж хөгжүүлэх шийдэл нь тодорхойгүй. Улсын гадаад өр 30 тэрбум ам.доллар, дотоод өр 24-25 их наяд төгрөг байх жишээтэй. Төр ямар ч мөнгөгүй, ямар ч хүчгүй байна. Тэгэхээр энэ шийдлүүдийг л зөв олох хэрэгтэй юм. 

-Тэтгэврийн зээлийг огт олгохгүй байх асуудал яригдаж байсан. Эсэргүүцэлтэй нэлээд тулгарсан учраас дээд тал нь зургаан сарын хугацаатай зээл олгодог байхаар тогтож байх шиг байна. Зээл олгохгүй байх нь зөв үү?

-Бусад орнуудад, ялангуяа манайх шиг жижиг эдийн засагтай, тэтгэвэр нь бага улс орнуудад тэтгэврийн зээл олгодоггүй юм билээ. Яагаад гэвэл миний тэтгэвэр сарын амьжиргааг залгуулах зориулалттай мөнгө. Гэтэл үүнийг урьдчилаад авчихаар тэр хүний амьжиргаа хүнд байдалд орно биз дээ. Энэ утгаараа тэтгэврийн зээл гэдэг асуудал зарчмын хувьд байх ёсгүй юм. Өндөр тэтгэвэртэй улс орнууд тэтгэврийн 50 хүртэлх хувьд зээл олгодог юм билээ. 

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0080
Controller Execution Time ( User Module / Page )  0.3094
Total Execution Time  0.3174
  GET DATA  
$_GET['id']   10572
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,736,704 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/65519
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0007   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10572' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10572' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10572 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10572'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10572' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  10572
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 10572 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10572' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '65519' 
0.2881   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10572 OR `map`.`user_id` = 10572) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)