2019.12.26
Орон нутгийн хөгжил
Дархан сумын 9, 10 дугаар багт "Төрийн үйлчилгээний төв" ашиглалтад орлоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 9, 10 дугаар багт 380 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 8 өрөөтэй "Төрийн үйлчилгээний төв" баригдан ашиглалтад орлоо.
Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн юм.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлах юм.
Дархан сумын 9,10 дугаар баг 11 мянга гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10