2019.12.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Хувийн тэтгэврийн сан байгуулах дээр анхаарах хэрэгтэй

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.12/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн заалтад тавьсан хоригийг нь хүлээн авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал

Нийгмийн даатгалын шимтгэлтай холбоотой тавьсан хоригийг дэмжиж байна. Шимтгэл чинь өөрөө татвар болчихлоо гээд иргэд ярьж байна. Дарга нар гадагшаа яваад байна гэдэг туршлага судалдаггүй юм уу? Тогтолцоогоо өөрчлөхгүй болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэл насаараа төлчихөөд оршуулгын зардал авахаас хэтрэхгүй байгаа нь шударга уу? Хувийн тэтгэвэрийн сангийн асуудлыг ярьмаар байна. Хэдий болтол ингэж явах вэ?  

ШИНЭ МЭДЭЭ