МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.12.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хадгаламжийн хүү өндөр байгаагаас зээлийн хүү буурахгүй байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.04) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Эдийн засагт хөгжлийн бодлого байх ёстой. Хөгжлийн бодлогоо дагасан төрийн зохицуулалт хэрэгтэй. Манай банкны системд төрийн зохицуулалт үнэхээр байхгүй. Монголд байгаа 13 банк бүгд бие биенээсээ уралдаад хадгаламж маш өндөр хүүтэй авчихсан. Зээлийн хүү бууруулах гол зүйл бол хадгаламжын хүү. Зээлийн хүүг бууруулах стратеги гэж эдийн байнгын хорооноос баримт бичиг гаргасан. Хадгаламж эзэмшигчидтэй энэ тал дээр тохиролцох боломж байна уу? 

Инфиляцийг цаашид яаж удирдах вэ? Монгол банкнаас хамааралгүй өсөөд байгаа. Эдийн засгийн хүү зээлийн хүү хоёрын уялдааг хангах тал дээр ажилламаар байна. Эдийн засаг хэдий 7,8 хувь өссөн ч зээлийн хүү 15,6 болоод өсчихсөн. Банкны бус салбарын эдийн засаг дахь өсөлтийг нэмэх тэл дээр ямар ажил хийж байгаа вэ? 

ШИНЭ МЭДЭЭ