МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.29
Барилга, Хот байгуулалт

Б.Баттөмөр: Яаралгүй нухацтай хэлэлцэж сайн хууль гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Энэ бол ганц Улаанбаатар хотын ч асуудал биш. Дархан-Уул аймагт гэр хорооллын багууд руу инжинерийн шугам сүлжээ татаж байгаа. Гэтэл ашиглалт нь яаж явах вэ СӨХ-ын асуудал нь одоо хүртэл шийдэгдээгүй. Тийм учраас суурин иргэншилдээ нийцүүлж хуулиа гаргах ёстой.

Яаралгүй маш нухацтай хэлэлцэж сайн хууль гаргавал улс орны хөгжилд томоохон  өөрчлөлт гаргах хууль. Ипотикийн зээлийг зөвхөн шинээр баригдаж байгаа орон сууцнуудад хамруулах биш гэр хороололд байгаа өөрийн орон сууцыг инжинерийн шугам сүлжээнд холбож байгаа тэр айл өрхүүдийг хамруулъя. 

ШИНЭ МЭДЭЭ