2019.11.21
Хууль, эрх зүй

Н.Учрал: Малын хулгайн шийтгэлээс "Нийтэд тустай ажил хийлгэх" ялыг байхгүй болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр өндөрлөлөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал

Санаачилга гаргаад явж байгаа нь сайшаалтай гэдгийг малчид маань харж байгаа байх. Гурван хуулийн төсөл малын хулгай дээр шийтгэлийг нь нэмэгдүүлмээр байна гэж байгааг нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр их хурлын гишүүд бүгдээрээ л малын хулгайтай тэмцэхийг дэмжиж байгаа гэж харж болно.

Малын хулгай огт шийтгэлгүй яваад байгаа вюм биш гол нь малчид ямар санал илэрхийлж байна вэ гэхээр нийтэд тусдаа ажил гэдгээр бултаад байна шийтгэлийг нэмээд өгөөч гэж байгаа. Энэ хуулиар нийтэд тусдаа ажил гэдгийг хасаад ял шийтгэдэг болгох асуудал.

ШИНЭ МЭДЭЭ