МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.11.20
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Монголын талын хүртэх өгөөж муу байгаа учраас засаж сайжруулах шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Рио-Тинто компани анх хөрөнгө оруулагч зарлахдаа зэс нийлүүлэлтийн дэлхийн гуравдагч том орд болно, жилд 550-аас багагүй тонн зэсийн баяжмалыг дэлхийн зах зээлд гаргана гэж зарлаж байсан. Өгөөж Монголын талд маш муу байгаа. Иймээс энийг засах зайлшгүй шаардлагатай. 

Өнөөдрийг хүртэл Оюутолгой төсөл Засгийн газар хоёрын хооронд хэрүүл маргаан өрнөсөөр шийдэж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээг оруулаад ямар алдаа байна вэ гэдгийг гаргуулах нь зөв гэж үзэж байна.

Оюутолгой компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тухайлбал дулааны цахилгаан станц. Дэлхийн 15 том орны банкаас зээл босгосон. Монголын талд хүртэх өгөөж байхгүй. 

ШИНЭ МЭДЭЭ