МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Дүгнэлтэд гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх заалт бий
2019.11.19
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Баттөмөр: Дүгнэлтэд гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх заалт бий

Шүүхээс Дубайн гэрээг хууль зөрчсөн хэмээн үзэж, шийдвэр гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Шүүхийн шийдвэртэй танилцаагүй байна. Оюу толгойн гэрээг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж ажилласан.

Энэ Ажлын хэсэг 2019 оны эхэн үе хүртэл ажилласан байдаг. Тайлангаа байнгын хороонд танилцуулсан. Байнгын хорооноос Ажлын хэсгийн гаргасан зөвлөмжүүдийг үндэслэж УИХ-ын тогтоолын төсөл бэлтгэх Ажлын хэсгийг байгуулсан. Тэр Ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан байдаг. Бид хэд, хэдэн асуудалд шийдвэр гаргаж байна.

Хамгийн эхэнд 2009 онд Оюу толгой компани болон Засгийн газар хоорондын байгуулсан хоёр гэрээ бий. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж бий. Энэ хоёр гэрээг байгуулах явцад Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоо Ажлын хэсгийн гаргасан шийдвэр дотор байдаг.

Үүнийг Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлж өөрчил гэсэн заалт бий. Хоёрдугаарт, Дубайн гэрээ. Дубайн гэрээнээс маш олон зөрчил гарсан. Тухайлбал, Дубайн гэрээг Монголын тал хэрэгжүүлэхдээ 2041 онд одоо байгаа 34 хувь дээрээ нэмж 16 хувийг худалдаж авах боломжтой болж байгаа юм.

Д.Тэрбишдагва гишүүний ахалсан Ажлын хэсгийн дүгнэлтэд энэ гэрээг шууд цуцлахыг шаардсан байдаг. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж ажил хэрэгч байдлаар ярих хэрэгтэй. Шаардлагатай бол цуцлах хүртэлх арга хэмжээг ав гэж гарсан юм. Мөн 2010 оны ТЭЗҮ гэж бий. Бараг 10 жил боллоо, нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тиймээс ТЭЗҮ-ийг дахин авч үзэх хэрэгтэй.

Тэнд агуулагдаж байгаа янз бүрийн баялгийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэдэг заалтыг Ажлын хэсгийн дүгнэлтэд оруулсан. Үүнээс гадна байгалийн нөхцөл өөрчлөгдөж байна. Үнэлгээг дахин хийх хэрэгтэй. Ажлын хэсгээс гаргасан 86 зүйл, заалт бүхий зөвлөмжийг биелүүлж ажиллах үүргийг Засгийн газарт өгч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ