МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа
2019.10.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дээд боловсролын тогтолцоонд шинэчлэл хийхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран өнөөдөр (2019.10.22) “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг төлөөлөн УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. Тэрбээр, “Нийгмийн амьдралын хэв маяг, шинж чанар аажмаар бидэнд анзаарагдахгүйгээр эрс өөрчлөгдөж байна. Энэ нь улс орон, нийгмийн хувьд асар том өөрчлөлтийг авчирч байна.

Үүнийг системийн онолоор бол  “еmergent” шинж чанар гэж тодорхойлдог. Аливаа системийн элемент тус бүрд байдаггүй онцгой шинж чанар бүхэл бүтэн системд байдаг. Энэ шинж чанар бол элементүүдийн механик нэгдлийн үр дүнд бий болдоггүй, харин ухаалаг нэгдэл урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг байна. Иймд дээд боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам бол бид нэгдэж ажиллах явдал” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж байлаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол үг хэлэв. Тэрбээр, “Манай орны хувьд дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой” гэв. Энэ шатны сургалтын үр дүнг дэлхийн хэмжээний шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, хэрэглэж байгаа хяналтын арга механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны Их сургууль байгуулах үзэл баримтлал”, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” сэдвээр тус тус илтгэл тавив.

Салбарын сайд илтгэлдээ, “Их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь улс орны хөгжилд дорвитой нөлөөлөл үзүүлж чадахуйц төвшинд хүрээгүйг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаа зонхилсон хэвээр байгаа тул судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснийг онцлов.

Авьяасыг хөгжүүлэх, дэмжих, их сургууль улс орны инновацийн төв болох, дээд боловсролын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болон дээд боловсролын хүний нөөцийн бодлоготой болох зэрэг шаардлагын үүднээс Судалгааны их сургууль байгуулах нь зүйтэй гэж УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” илтгэлдээ танилцууллаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон хувийн сургуулиудын эрдэмтэн, багш нарын төлөөлөлтэй санал солилцож, илэн далангүй ярилцав.

Төлөөлөгчид их, дээд сургуулиуд мөнгө олдог хэрэгсэл болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үүнийг шинэчлэх цаг нь болсон тул сургуулийг чадваржуулах, нэгтгэх, шинээр байгуулах зэргээр санал байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн төрийн өмчийн найман их дээд сургуулийг нэгтгэн “Судалгааны их сургууль” байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0107
Controller Execution Time ( User Module / Page )  0.3699
Total Execution Time  0.3807
  GET DATA  
$_GET['id']   10562
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,764,336 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/63836
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10562 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10562'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10562' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10562 ORDER BY sort AS
0.0003   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '63836' 
0.3494   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10562 OR `map`.`user_id` = 10562) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)