2019.10.17
Эдийн засаг, Худалдаа
Ж Энхбаяр: Улаанбаатар хотын төсвийг эргэж харах хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал буюу хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх. Дараагийн том асуудал бол эрүүл мэндийн салбарын асуудал. Сүүлийн үед хавдрын өвчлөл нэмэгдэж, эмнэлгийнх нь ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр улсын төсвөөс хасах ёстой зарим зардлуудыг хасч, шаардлагатай хөрөнгө оруулалтуудад хийх хэрэгтэй байна.
Жишээлбэл, Шүүхэд 19 тэрбум төгрөгөөр сургалтын төв, прокуроруудын нэгдсэн төвийг 19 тэрбум төгрөгөөр барих гэж байгаа зардлуудыг хасч, Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг өргөтгөх, барилга байгууламжийг нь шинээр барих ажлыг төсөвт тусгах хэрэгтэй, Сангийн яам Хавдар судлалын үндэсний төв дээр очиж ажиллах хэрэгтэй байна. Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Мөн Улаанбаатарын төсвийн асуудалд анхаарах хэрэгтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21