МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баттөмөр: Хуулийн төслийг дахин сайжруулахаар буцаах нь зүйтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.10.16/ хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Монгол улс Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд бидний хийж чадсан, хийж чадаагүй асар олон ажлууд байгаа. Хийж чадаагүй ажлын нэг нь үйлдвэрлэл технологийн парк тойрсон асуудал, чөлөөт бүсийн асуудал. Хууль эрх зүйн орчин нь тод биш, бүрдээгүй учраас гэсэн тайлбарууд их байна. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлээгүй учраас төр буруутай юм шиг харагдаад байна.

Одоо боловсруулсан баримт бичиг дээр төгс юм харагдахгүй ч урагшлуулахад дөхөм болно гэсэн байна. Байнгын хорооны ажлын хэсэгт үүрэг өгөөд дүгнэлт гарга гэсэн энэ хуулийн төслийг дахиж сайжруулахаар буцаая гэсэн дүгнэлт гаргасан байна.

Нэгдүгээрт цогц бодлогын шийдэл харагдахгүй байна. Хоёрт үзэл баримтлалд төрийн оролцоог уламжлалт байдлаар тодорхойлсон нь хангалтгүй.

ШИНЭ МЭДЭЭ