МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд дуусна
2019.10.14
Орон нутгийн хөгжил

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд дуусна

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос Дархан сумын 8 дугаар багаас эхэлсэн. Энэ ажил 5,6,7 дугаар багуудад ч мөн энэ жилээс өрнөж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын явцтай танилцлаа.

8 дугаар багийг төвийн шугамд холбох ажлыг “Цагаан зуун” ХХК, харин 5 дугаар багийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Бурхант Хясаат” ХХК, 6-7 дугаар багийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Эс Энд Эй Трэйд” ХХК тус тус гүйцэтгэж байна.

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дуусна. Ингэснээр дээрх багийн иргэд төвийн халаалтанд холбогдсон амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хөрс, агаар, орчны бохирдлоос ангижрах томоохон ач холбогдолтой юм.

Дээрх бүтээн байгуулалтын ажлын явцтай УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй хамт аймгийн Засаг дарга С.Насанбат нар танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагуудтай санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ