МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хааны эрэлд-2019" өндөрлөв
2019.07.01
Гадаад харилцаа

"Хааны эрэлд-2019" өндөрлөв

Монгол Улсын Зэвсэгт хүчин Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан "Хааны эрэлд-2019″ Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын арга хэмжээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өчигдөр (2019.06.29) боллоо.

Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Свейн, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага гадаад дотоодын хүндэт зочид, цэргийн атташе нар, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч орнуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Энхийг дэмжих ажиллагааны энэхүү олон улсын сургууль анх 2003 онд АНУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан хээрийн сургуулиар гараагаа эхлүүлж байлаа.

Ийнхүү өнгөрсөн 16 жилийн хугацаанд 53 орны нийт 16 мянга гаруй цэргийн алба хаагч хамруулсан бүс нутгийн томоохон сургууль болон өргөжөөд байна. Энэ жилийн хувьд Израйль, Руанда, Бенин, Замби, Йордан, Молдав зэрэг орнууд анх удаа ажиглагч, сургагч багш оролцогчийн хувиар оролцлоо. Түүнчлэн дээр дурдсан орнуудаас Израйль улс өөрсдийн зардлаар оролцсон нь тус сургуулийн ач холбогдол ямар өргөн цар хүрээнд болж буйг харуулж байна. Энэхүү арга хэмжээнд урилгаар АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Марк Свейн оролцсон бөгөөд тэрээр “Тавантолгойн энэхүү сургалтын төв нь Монгол-АНУ-ын хооронд тогтоосон хамтын ажиллагаа харилцааг илэрхийлээд зогсохгүй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг тод харуулж байна. Бид та бүхний гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна. Энэ сургуульд хамрагдсан бүх хүмүүст та бүхэн дэлхийн тавцанд хөл тавьд улс эх орныхоо даалгасан үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэх үйл хэрэгтээ шилдэг байхаар нэгэнт энд иржээ. Та бүхэн НҮБ-ын ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр илгээгдэх болно. Яагаад гэвэл энэ нь олон улсын маш өндөр ач холбогдолтой үйл хэрэг. Тиймээс та бүхэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн мандатыг хамгаалж, сахиулснаар энх тайван аюулгүй байдлыг дэлхий нийтэд авчрах болно. Та бүхнийг ажиллагааны үүрэг мандатаа ойлгож бүхий л чадлаараа үүргээ гүйцэтгээрэй” гэж энхийг дэмжих ажиллагаанд оролцсон олон улсын цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг уриаллаа.
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД “Энэ жилийн тухайд гэвэл Бүгд найрамдах Бенин, Бүгд найрамдах Замби, Молдова, Руанда, Того, Израиль, Йорданы Хашимитын хаант улс “Хааны эрэлд” сургуулилтад анх удаагаа оролцож байна. Оролцогч улсуудаас зарим орон “Хааны эрэлд” сургуульд нэг салаа цэрэг оролцсон бол зарим улс ажиглагчийн хэмжээнд оролцсон. Харин бусад орноос орноос эмнэлэг, тэсрэх дэлбэрэх бодистой ажиллах баг зэрэг цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнээ илгээжээ" гэж онцлов.
"Хааны эрэлд-2019″ Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн удирдагч, хурандаа Ч.ЦОГТЖАРГАЛ “Уламжлал болгон явагдахадаа цар хүрээгээ улам л тэлсээр байгаа энэхүү олон улсын цэргийн сургууль энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд үнэлж барамгүй үр өгөөжөө өгсөөр ирсэн. Монгол Улсын зэвсэгт хүчний нэг салаа оролцсон бөгөөд дээрхи салаа нь ирэх 9 дүгээр сард БНӨСудан улсад үүрэг гүйцэтгэх мотобуудлагын 9 дүгээр батальоны алба хаагчид оролцлоо. Тэдний хувьд ч мөн энэ сургуульд оролцсоноор ихээхэн мэдлэг, дадлага, ур чадварыг өгсөн нь лавтай" гэлээ.

Мөн Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харуулын салааны тасгийн захирагч, ахлагч Б.ДАЛАЙСАЙХАН "Уг олон улсын бэлтгэл сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалт зэрэг арга олон арга хэмжээ зохион байгуулагдаж зорилго нэгт дэлхийн цэрэг дайчид Монгол орны тэнгэр доор нөхөрлөлөө" гэв.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0082
Controller Execution Time ( User Module / Page )  0.4301
Total Execution Time  0.4383
  GET DATA  
$_GET['id']   24
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,727,656 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/62042
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '24' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '24' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 24 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '24'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '24' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 24 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '24' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '62042' 
0.4062   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 24 OR `map`.`user_id` = 24) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)