Радио долгион ашиглалтын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ
Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр УИХ-аар батлагдлаа.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжснээр харилцаа холбооны салбарт төрөл бүрийн хэрэглээний радио систем, техник, технологи олноор нэвтэрснээр радио долгион ашиглах цар хүрээ асар хурдтай нэмэгдэж, тэдгээрийг зохицуулах, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, баталгаажуулах асуудал чухлаар тавигдах болсон.
“Радио долгион” гэдэг нь агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хvртэлх давтамжтай хэсгийг хэлнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх vvсгэгчээс vvссэн болон vндэсний радио давтамжийн хуваарилалтын хvснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын төрийн өмч бөгөөд радио давтамж нь байгалийн хязгаарлагдмал нөөц баялаг юм.
Радио долгионы үр өгөөжийг нэмэгдүүлэх ДНБ-ийн өсөлтөд эерэг нөлөөтэй бөгөөд Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын судалгаагаар радио давтамжийн ашиглалтыг 10, нэмэгдүүлэхэд ДНБ 0,8 дахин өсөх боломжтой гэж дүгнэсэн байна. Тиймээс радио давтамжийн ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарсан байна.
2018.10.17 Хуулийн төсөл рөгөн барив.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Энэхүү төсөл:
- радио долгионы салбарын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх,
- хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг тодорхой болгох,
- радио долгионы хуваарилалт, ашиглалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам, зохицуулалтуудын баримт бичгүүдийг батлах эрхийг олгох,
- радио долгионы хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах,
- давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах,
- радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх,
- шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн орчныг бий болгох зорилготой юм.
Энэ хууль батлагдснаар радио долгионы ашиглалтыг техник, технологитой холбоотой асуудлаас гадна хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн шинэ зохицуулалтыг тусгасан байна.