МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.06.17
Уул уурхай, Ашигт малтмал

Оюутолгойн хувь заяаг шийдэх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгууллаа

Хөрөнгө оруулсан нэрээр хувь эзэмшигч болоод баялгийн эзнээ өрөнд оруулж байгаа дэлхийд байхгүй гэрээгээр Оюутолгойн гэрээ нэрлэгдэх болсон.

Өнөөдрийн байдлаар Монгол улс Рио тинто компанид 1 тэрбум 79 сая ам долларын өртэйн дээр  541 сая доллар хүүнд нь өгнө гэдгийг  гэрээнд шалгалт хийсэн ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж Оюутолгойн гэрээг хэрхэхээ эрх баригчид хэлэлцэж амжаагүй байтал үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэгдэж эхэлсэн. 

Оюутолгойн гэрээг хэрхэх асуудлыг УИХ хэлэлцэж засгийн газарт чиглэл өгөх учиртай. Засгийн газар чиглэлийн дагуу рио тинто компанийн удирдлагуудтэй зөвшилцөнө.  

Тиймээс УИХ аар хэлэлцэж амжаагүй тул засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг ийнхүү байгуулж УИХ ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулахаар боллоо

УИХ аас Оюутолгойн гэрээтэй холбоотой хоёр дахь ажлын хэсгийг ийнхүү байгууллаа. Өөрөөр бол УИХ ын гишүүн Баттөмөр, Болорчулуун, Тэмүүлэн нар Оюутолгойг хэрхэхийг шийднэ. Харин улсын эрх ашигт халтай гэрээ хийсэн гэж тухайн үеийн эрх бүхий хүмүүсийг шалгаж байгаа хэрэг удахгүй шүүхэд шилжинэ гэдгийг АТГ ын дарга өчигдөр мэдэгдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ