МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол-БНХАУ-ын залуучуудын солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцлоо
2019.06.11
Гадаад харилцаа

Монгол-БНХАУ-ын залуучуудын солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцлоо

УИХ-ын гишүүн Н.Учрал МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрээр НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн хувиар Бүх Хятадын залуучуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Фү Женбан тэргүүтэй зочид төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын залуучуудын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Ингэхдээ БНХАУ-ын дарга Си Жинпинь Монголд хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн залуучууд солилцооны хөтөлбөрийн үр дүн, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.  

ШИНЭ МЭДЭЭ