2019.06.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг баригдана
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар СХД-ийн 23-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
СХД-ийн 23-р хороо нь 12000 гаруй хүн амтай, сургуулийн өмнөх боловсролын 1300 хүүхэд оршин суудаг томоохон хороо хэдий ч өдийг хүртэл цэцэрлэггүй байсан. 23-р хорооны хүүхэд багачууд зэргэлдээх хороодын харьяаллын бус цэцэрлэгүүдэд хамрагддагбайсан байна.
Тэгвэл өнөөдөр 23-р хороонд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар 150 хүүхдийн цэцэрлэг баригдахаар боллоо. Олон жил сургууль цэцэрлэггүй хаягдсан хороог 3 жилийн дотор сургууль, цэцэрлэгтэй болголоо. Энэхүү 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 2019 оны 12 дугаар сарын 3-нд ашиглалтад оруулах юм. Барилгын ажлыг Гранд Пасикал ХХК гүйцэтгэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22