Дижитал шилжилтийн эринг авчрах шинэ үе энтертайнмэнт лекцэд 800 гаруй сурагчид хамрагдлаа
2019.05.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дижитал шилжилтийн эринг авчрах шинэ үе энтертайнмэнт лекцэд 800 гаруй сурагчид хамрагдлаа

Дижитал шилжилтийн эринд мэндэлсэн буюу 1996 оноос хойших “Generation  Z” үеийнхэн ирээдүйн ажил мэргэжлийн сонголтын өмнө иржээ.

Монгол улсад өндөр технологийн хувьсгалыг бүтээлцэх тэдэнд ирээдүйн ажил мэргэжил, улс орны хөгжлийг тэргүүлэх хүчирхэг боловсролтой нэгэн болохын тухайд УИХ-ын гишүүн Н.Учрал Дижитал шилжилтийн эринг авч ирэх шинэ үе нэртэй энтертайнмэнт лекцээ толилууллаа.

Шинэ мянганы дараах Z эрин үеийн төлөөлөлд зориулсан "Дижитал шилжилтийн эринг авчрах шинэ үе" лекцэд ЕБС-ын 10,11,12 дугаар ангийн 800 гаруй сурагчид хамрагдлаа.

Монгол улсад өндөр технологийн хувьсгалыг бүтээлцэх тэдэнд ирээдүйн ажил мэргэжил, улс орны хөгжлийг тэргүүлэх хүчирхэг боловсролтой нэгэн болоход  УИХ-ын гишүүн Н.Учрал Дижитал шилжилтийн эринг авч ирэх шинэ үе нэртэй энтертайнмэнт лекцээ толилууллаа. Хоёр дахь илтгэлийг What3words компанийн менежер Д.Золбоо Ямар чадвараа хөгжүүлэх вэ? сэдвийн хүрээнд сурагчидтай ярилцлаа.

Сурагчидтай УИХ-ын Н.Учрал өөрийн Супер студэнт номоо бичиж байсан түүхээсээ хуваалцаж Дижитал студэнт шинэчилсэн хувилбараар хэвлэлтээс гарсан номоо сурагчдад бэлэглэлээ.

Лекцэд дижитал эринд үйл ажиллагаа явуулж буй амжилттай бизнесийн талаах хуваалцаж энтрепренер болж өөрсдийн шинэ санаа, шинэ бизнесээ хөгжүүлж монголоо хөгжүүлэхийг уриаллаа.

Нийт 10 манлайлагч сурагчдад сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлтийн эрх олгож 8 азтан шалгаруулж 2019 оны шинэ загварын А10 утас бэлэглэлээ. Арга хэмжээнд Z  үеийнхний сонсох дуртай дуучин LiL thuge Thunder нар ирлээ.

ШИНЭ МЭДЭЭ