МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.05.15
Хүний эрх

Н.Учрал: Энэ хуулийн гол ач холбогдол мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулахад оршиж байгаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.15/ хуралдаанаар Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Гишүүд байр сууриа илэрхийлж санал дүгнэлтээ нэгтгэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал:

Цагдаагийн байгууллагын сүлжээнд холбогдох боломжтой байх гэдэг ийм байдлаар томьёолчих юм бол холбогдох боломжтой гэж хэлээд холбогдохгүй юм болно шүү.

Бид нарын хороондоо хоёр гурваар нь ч болтугай тавиад байгаа камерыг цагдаагийн байгууллагын сүлжээд яаж холбох вэ гэдэг талаар л яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бүр нарийвчилж зохицуулж өгөхгүй бол болохгүй ээ. Энэ хуулийн гол ач холбогдол бол мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулахад л оршиж байгаа юм. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх тогтоол дээрээ цагдаагийн байгууллагад үүрэг болгоод улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурьлуулж байгаа нь хамаагүй яг энийгээ үүрэг болгож тодорхойлж өгөхгүй бол болохгүй байна.

Орон нутгийнхаа шат шатны удирдлагуудтайгаа сайн ойлголцож ажиллах дээр л энэ мэдээллийн сүлжээнд холбогдох асуудлыг хуульчилж өгөөрэй. Мөн тэр Драгон төвийн асуудал дээр маш их анхаараарай. Дэлгүүр тойрсон хэдэн нөхдийн архидалт арай хэтэрч байна энэ дээр бүр онцгойлон анхаарч арга хэмжээ авч ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ