МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.05.09
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ц.Цогзолмаа: Салбар хоорондын уялдааг хэрхэн хангаж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн //2019.05.09 нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн .Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нарын гишүүд санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. 

Хулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Мэдлэг суурилсан эдийн засаг, шинжлэх ухаан, технологид суурилж байгаа хөгжил эрчимжиж байгаа энэ үед хуулийг батлах нь маш чухал, өндөр ач холбогдолтой юм. 

Хуульд салбар хоорондын уялдаа ямархуу байдлаар шийдэгдэх вэ? Хамгийн гол зохицуулалтыг аль байгууллага, ямар үүрэгтэй хийгдэх вэ? Бусад Боловсрол, соёл, шинжлэх ухаан оюуны өмчид бүртгэл хийлгэж байгаа бүх иргэдийн асуудлыг шийдвэрлхэдээ салбар хоорондын уялдааг яаж зохицуулах вэ?"

Түүний асуултанд хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ