2019.05.02
Улстөр
Н.Учрал: Түр хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага мөн
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түр хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
Санал хураалт явагдахын өмнө УИХ-ын гишүүн Н.Учрал санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Цаг үеэ олсон шийдвэр гаргаж, түр хороог байгуулж байна. 2018 онд Монгол Улсад ирүүлсэн ОУПХ-ны зөвлөмжийн араас Монголын парламент хэрхэн ажилласныг саяхан болсон тус холбооны хурлаар яригдсан. Монгол Улсын хувьд эрүүдэн шүүсэн байж магадгүй гэдэг энэ үйлдэл дээр УИХ анхаарал хандуулан ажилласан гэж олон улсын парламентын хороо дүгнэсэн.
Өнөөдөр энэхүү түр хороог байгуулаад, үйл ажиллагаа нь явагдаж байгаа нь олон улсад Монгол Улсын парламент сайн харагдаж байгаа юм. Түр хороо нь байнгын хороотой ажил эрх үүрэгтэй байдаг. Тиймээс энэ түр хорооноос ажлын хэсгүүдийг байгуулаад явах бүрэн боломжтой.
Манай парламентын түүхэнд түр хороо байгуулагдаад тогтвортой ажиллаад явсан тохиолдол байдаггүй. Харин Цахим бодлогын түр хороог байгуулаад явж байгаа. Түр хороо нь байнгын хорооныхоо эрхлэх ажлын хүрээнд ажиллах бүрэн боломжтой. Бүтцийн байгууллага гэдгийг дэмжээд явах хэрэгтэй.
Зарим хууль тогтоомжийг шаардлагатай бол түр хороо нь болосвруулаад төсөл өргөн бариад хэлэлцүүлэх боломжтой юм. мэдээлэл сонсох, хянан шалгах зэрэг үйл ажиллагааг ч зохион байгуулах боломжтой юм."
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22