МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.04.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Н.Учрал: Оюуны өмч, Инноваци, Шинжлэх ухаан, технологийн хуулиуд уялдах ёстой

Улсын их хурлын өнөөдрийн /2019.04.25/ нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

"Технологи гэдэг үг бол ШУ-ыг хэрэглэх гэсэн үг. ШУ-ыг инновацитай холбохоор хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэг буюу технологи хэрхэн дамжуулах вэ гэсэн 2 өөр ойлголт л доо. Би 2016 оноос хойш Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж  инновацийн эко системийг хэрхэн бий болгох вэ гэдэг тал дээр ажилласан.

Одоо зөв цаг нь ирсэн. 1 хуулиар зохион байгуулагдахгүй. саяхан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь бүртгэгдсэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах процетурыг оруулсан. Мөн Засгийн газраас өргөн барьсан Инновацийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Би ажлын хэсгийг ахалан ажиллаж байгаа бөгөөд удахгүй УИХ-аар хэлэлцэнэ.

Мөн Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Эдгээр хуулийг зэрэг хэлэлцэж байж Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, уялдуулах боломжгүй. Тэгэхгүй бол энэ хуультай Инновацийн тухай хууль уялдахгүй байна. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг оруулж ирж байж хамтад нь хэлэлцүүлж, уялдуулахгүй бол өөр өөр зохицуулалт хийгдээд яваад байх юм аа. Хүссэн ч эс хүссэн ч энэ хууль Инновацийн тухай хуультай авцалдах ёстой."

ШИНЭ МЭДЭЭ