МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.04.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Аймгаа төлөөлж 17 багш, 34 сурагч улсын төрөлжсөн олимпиадын эцсийн шалгаруулалтад оролцоно

Улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд Дархан-Уул аймгаа төлөөлж 14 судлагдахуунаар 17 багш 34 сурагч оролцохоор болжээ.

Энэхүү олимпиад нь жил бүр сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, багшийн хөгжлийг дэмжих зорилготойгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулдаг уламжлалтай аж

Энэ хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд шалгарсан багш сурагчдыг УИХ-ын гурван гишүүн дэмжин шагналын санг бүрдүүлж, улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд оролцох багш, сурагчдад амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ