МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Герефорд үүлдрийн 25 бухан бяруу өнөөдөр Сэлэнгэ сумандаа хүргэгдлээ
2019.04.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Герефорд үүлдрийн 25 бухан бяруу өнөөдөр Сэлэнгэ сумандаа хүргэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн саанчилгаар ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хүчирхэг дундаж давхарыг бий болгох “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж байна.

Энэхүү төсөл нь:

  1. Сүүний чиглэлийн бух, үнээг сум бүрд тараан байршуулж, аймагтаа хоёр сүүний үйлдвэрийг бий болгох, сүү болон сүүн   бүтээгдэхүүнийг борлуулах, нийлүүлэх,
  2. Мах боловсруулах үйлдвэр байгуулах, үүний тулд махны чиглэлийн бухуудыг сум бүрд тодорхой тоогоор байршуулах
  3. Жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх, өрх гэр, нэгжүүдэд төрөл бүрийн жимсгэнийн үр, бутыг суулгах,
  4. Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинээр бий болгох гэсэн ерөнхий агуулгатай төсөл юм.

"Шинэ хөдөө" төслийн малын үүлдэр угсааг сайжруулах хүрээнд Сэлэнгэ үүлдрийн дээд эцэг болох Герефорд үүлдрийн 25 бухан бяруу өнөөдөр Сэлэнгэ сумандаа хүргэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ