МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.04.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Сарангэрэл: Эхчүүд эмэгтэйчүүд болон тэтгэвэр нь багаар тогтсон хүмүүсийн асуудлыг шийдэх ийм боломж бүрдсэн хууль

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ үдээс хойших нэгдсэн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Оюунхорол нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Олон хүүхэдтэй эхчүүд 20 жил ажиллаж чадалгүй тэтгэвэрт гарч байсан учраас хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр нь тогтоогдсон ийм зүйл бий. 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцад улс оронд хүнд байсан.

Ийм хүнд үед гаргасан шйидвэрийг би алдаа гэж хэлэхгүй. Харин бидний үед энийг залруулах нөхөх боломж бүрдсэн. Энэ боломжийг УИХ дахь эмэгтэй гишүүд соргогоор олж харж хуулийн төслийг тавьсан. Энийг эмэгтэй гишүүд алдаа засаж байна гэхээсээ илүү одоо нөхцөл боломж нь бүрдсэн санхүүгийн боломжтой ийм үед эхчүүд эмэгтэйчүүд болон тэтгэвэр нь багаар тогтсон хүмүүсийн асуудлыг шийдэх ийм боломж бүрдсэн хууль гарч байна.

ШИНЭ МЭДЭЭ