МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна
2019.03.26
Эрүүл мэнд

Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна

УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсон тойргийнхоо иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөх эмч нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2016 оноос эхлэн улирал тутам тогтмол зохион байгуулдаг.

Урьдчилан сэргийлэх үзлэг нь иргэдийн зүгээс эрэлт, хүлээлт ихтэй байдаг тул тогтмол зохион байгуулсаар иржээ. Тус үзлэгийг өнгөрөгч амралтын өдрүүдэд СХД-ийн 18 дугаар хороонд хийлээ. Хуваарийн дагуу 19, 23, 27, 29 дүгээр хороонд үзлэг хийгдэнэ. 

Энэ үеэр зүрх судас, элэг цөс, ходоод гэдэс уушги, мэс засал, гэмтэл нүд, эхо, мэдрэлийн эмч нарын үзлэг хийгдсэн бол элэгний В, С вирус, Сахар, Холестролийн шинжилгээ хийгдэх юм байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал эмч нарын үзлэгийн үеэр иргэд, сонгогчидтойгоо уулзаж тэдний санал, хүсэлтийг нь сонслоо. 

ШИНЭ МЭДЭЭ