МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018.12.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа

Монголын залуу багш нарын тэргүүн дээд шагнал гардуулах “Оюуны элч-2018” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Төрийн ордны Их танхимд 2 удаагаа зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тус ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайхан, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл нар оролцлоо.

Энэ жил Их дээд, Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, цэцэрлэгээс нийт 10 багшийг шилдгээр шалгарууллаа. Шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 157 багш материалаа ирүүлснээс доорх 10 багш ур чадвар, мэдлэг туршлагаараа тэргүүлсэн байна. Мөн шилдгээр шалгарсан багш нарыг “Оюуны Элч”-ээр өргөмжилж тус бүр 500000 төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОНЫ ШИЛДЭГ БАГШ

  • Ховд их сургуулийн багш Г.Нямдаваа
  • Техник, технологийн дээд сургуулийн багш Х.Сүх-Эрдэнэ

МСҮТ-ИЙН ОНЫ ШИЛДЭГ БАГШ

  • Налайх МСҮТ-ийн багш Ж.Уранцэцэг
  • Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш Х.Гэрэлмаа

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОНЫ ШИЛДЭГ БАГШ

  • Нийслэлийн СБД-ийн 11-р сургуулийн багш Ж.Хатанбаатар
  • Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн бага ангийн багш Д.Мөнхзаяа
  • Дархан-Уул аймгийн 29-р сургуулийн багш Э.Мөнх-Учрал

ЦЭЦЭРЛЭГИЙН ОНЫ ШИЛДЭГ БАГШ

  • Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн багш Г.Ганчимэг
  • Нийслэлийн БЗД-ийн 147-р цэцэрлэгийн багш Н.Хонгорзул,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 134-р цэцэрлэгийн багш Ч.Төгөлдөр /эрэгтэй/.

Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан хариуцсан ажлын үзүүлэлт нь дээшилсэн, ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан, ёс зүй хэв журмын зөрчил гаргаагүй, нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон, гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн зэрэг гэх гол үзүүлэлтийг хангасан багш нарыг шилдгээр тодруулсан нь энэ аж.

Багш нарын хөдөлмөрийг бодитоор, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх энэ мэт олон арга хэмжээг “Монголын залуу багш нарын холбоо”-оос цааш, цаашдаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ