МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж байна
2018.10.22
Гадаад харилцаа

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчилж байна

Өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Ляйен манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Түүнийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БХЯ-ны гадна талбайд угтан авч мэндчиллээ. Одоо хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны хэлэлцээ хийж буй юм. Үүний дараагаар хатагтай Урсула фон дер Ляйен Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах ажээ.
ХБНГУ-ын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Урсула фон дер Ляйен нь Бельги улсын Брюсселийн ойролцоох Иксель хотод төржээ. Тэрбээр Ангела Меркелийн ойрын хүн юм. Тэрбээр Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005-2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан сайд (2009-2013), Батлан хамгаалахын сайд (2013 оноос хойш)-аар ажиллаж байжээ.

ШИНЭ МЭДЭЭ