МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Нөөц хөрөнгөнөөс ч юм уу, орон нутгийн одоо байгаа төсөв хөрөнгөөр хийх боломжгүй их хэмжээний хохирол учирсан
2018.08.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Н.Энхболд: Нөөц хөрөнгөнөөс ч юм уу, орон нутгийн одоо байгаа төсөв хөрөнгөөр хийх боломжгүй их хэмжээний хохирол учирсан

Үерийн улмаас олон айл орон гэргүй болж, авто зам, гүүрийн барилга нурж, арав орчим аймгийн цахилгаан тасарч, нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс өнгөрсөн баасан гаригт Улсын Онцгой комиссыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдуулсан билээ. Ингэхдээ үер усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн юм. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангаж ажиллах зорилгоор Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга Н.Энхболд Төв аймгийн Борнуур суманд ажиллажээ. Түүнээс үер усны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлын талаар тодрууллаа.

-Аадар бороо их орсноос шалтгаалж нийслэл хот болон Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай зэрэг аймагт үер болж, улсын хэмжээнд их хохирол учирсан гэсэн. Та Төв аймгийн Борнуур суманд ажилласан юм байна. Тэнд нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жил ойрын хэдэн жил ороогүй усархаг бороотой жил болж байна. Үүнээс болж нэлээд хэдэн газар үер болж, багагүй хэмжээний хохирол учирсан. Өчигдөр (уржигдар) Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Борнуур сум болон ойролцоох бусад газарт хоёр удаа их хэмжээний үер буусан. Ялангуяа сумын төв нь үерт автаж, гүүр, зам эвдэрсэн байна. Олон айл өрх, албан байгууллага үерийн усанд нэрвэгдсэн байсныг газар дээр нь очиж үзэж, үер усны хохирлыг арилгах төлөвлөгөөний дагуу ажиллаад ирлээ.  Энэ төлөвлөгөөний дагуу цэргийн зарим анги салбараас хугацаат цэргийн албан хаагчдыг дайчилж, сумын төвийн нийтийн хэрэгцээний газруудыг цэвэрлүүлэх, ариутгуулах ажлыг зохион байгуулж байна. Цэцэрлэг, сургууль, захиргаа, төрийн бусад байгууллагууд үерт нэрвэгдсэн учраас одоогоор хохирлыг тогтоох ажил хийж байна. Ойрын үед Улсын Онцгой комиссоос албан ёсоор үнэлгээг нь мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж, хохирлыг барагдуулах арга хэмжээ авна. Мөн үерийн улмаас хамгийн их хохирол учирсан аймаг бол Баян-Өлгий. Тус аймаг руу эхний ээлжийн тусламжуудыг явуулсан.  

-Үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоосон уу?

- Нэлээд их хэмжээний мөнгөн хөрөнгөний дүн гарах тооцоо гарч байгаа. Одоогоор эцэслээгүй байна. Яамдаас мэдээллээ авч нэгтгээд энэ сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх байх. Эхний ээлжид Засгийн газрын нөөцөөс гаргах хөрөнгөөс дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа. Цаашдаа Баян-Өлгий аймагт болон бусад газарт эвдэрсэн зам, гүүрийг засварлах, шинэчлэх ажлыг хийнэ. Нөөц хөрөнгө болон орон нутгийн одоо байгаа төсөв хөрөнгөөр хийх боломжгүй их хэмжээний хохирол учирсан. Бид үүнийг шийдвэрлэх шат дараалсан ажлуудыг хийхээр төлөвлөж, холбогдох байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна.

-Энэ сарыг дуустал ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгуул-лагаас мэдээлсэн. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?

-Ус, цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарыг дуустал бороо ус ихтэй байхыг анхааруулсан. Улсын Онцгой комиссын дэд даргын хувьд ард иргэд, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг сануулмаар байна. Хуулийн дагуу үерээс хамгаалах, үерийн аюулаас сэргийлэх, үерийн хор уршгийг арилгах ажилд хүн бүр оролцох хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0045
Controller Execution Time ( User Module / Page )  0.3925
Total Execution Time  0.3970
  GET DATA  
$_GET['id']   24
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,637,672 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/57009
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '24' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '24' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 24 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '24'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '24' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 24 ORDER BY sort AS
0.0002   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '24' 
0.0003   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '57009' 
0.3721   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 24 OR `map`.`user_id` = 24) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)