2018.10.25
Зам, Тээвэр
Цахилгаан машин хэрэглэгчдэд нэгдүгээр эгнээ НЭЭЛТТЭЙ боллоо
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бас нэг арга нь цахилгааны машины хэрэглээг хэвшүүлэх.
Тиймээс ч хотын даргын 2017 оны А/613 тоот захирамжаар 2017 оны 9 сарын 1-нээс эхлэн цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн. Гэвч камерийн торгууль болон зарим цагдаагийн албан хаагч цахилгаан машиныг ялгах боломжгүй байдлаас үүдэн торгуулийн арга хэмжээ авагдсаар байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал цахилгаан машин хэрэглэгчдэд том боломжийг бий болгожээ. Тэрбээр цахилгаан автомашиныг ялгамжтай буюу ногоон дэвсгэр бүхий дугаартай болгох ажлыг санаачлан хийж, Монгол Улсын Стандарт болгон батлуулжээ. Ингэж цахилгаан машин ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай болсноор дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой боллоо.
Г.Галсан
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэй чууллаа
2019.11.22