МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нотариатын тухай хуулийн заалтыг түдгэлзүүлэхээр шийдэв
2018.10.25
Хууль, эрх зүй

Нотариатын тухай хуулийн заалтыг түдгэлзүүлэхээр шийдэв

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар  Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгажээ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах эрхийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. Уг дүгнэлтийг хүлээж авах эсэхийг УИХ шийдвэрлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ