УИХ-ын эмэгтэй гишүүд ХБНГУ-ын БХЯ-ны сайд, доктор Урсула Фон Дер Лайентэй уулзав
2018.10.22
Гадаад харилцаа

УИХ-ын эмэгтэй гишүүд ХБНГУ-ын БХЯ-ны сайд, доктор Урсула Фон Дер Лайентэй уулзав

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Батлан хамгаалах яамны сайд, доктор Урсула Фон Дер Лайен манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өнөөдөр (2018.10.20) УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны сайд, доктор Урсула Фон Дер Лайентэй уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцов.  

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн,  УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол хатагтай Урсула Фон Дер Лайеныг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд “Манай улсад өмнө нь олон хүчирхэг улстөрч эмэгтэйчүүд айлчлан ирж байсан ч анх удаа УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзах санал гаргасан хүн нь Та байлаа” хэмээгээд талархал илэрхийлсэн юм.

Тэрбээр,

“ХБНГУ анх удаагаа Батлан хамгаалах яамны сайдаар эмэгтэй хүнийг томилсон нь сайхан санагдаж байна. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Монгол Улсын хүн амын 51,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч улс төрд өрсөлдөх нь амаргүй даваа байдаг.

Парламентын сонгууль мажоратори сисметээр явагддаг тул нэг тойрогт эмэгтэйчүүд 5-8 нэр дэвшигчтэй эн тэнцүү өрсөлдөх хэрэгтэй болдог. Улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өндөр байдаг учраас шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсвийг нэмэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд эмэгтэйчүүд манлайлан оролцдог.

УИХ-ын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, асуудлыг бүх шатанд шийдвэрлэхийн төлөө хамтран ажилладаг. Манай улсад сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ нь ядуурлын шалтгаан болж байна. Цаашид улс төрд улам олон эмэгтэйчүүдийг оролцуулах, тэднийг чадавхжуулах, олон нийтэд таниулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны сайд, доктор Урсула Фон Дер Лайен гишүүдэд найрсаг дотноор хүлээн авч, уулзаж буйд талархал илэрхийлээд нам харгалзахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллаж байгаа эрхэм гишүүдэд баяр хүргэв.

Тэрбээр, “Би олон жил гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан. Ядуурлыг бууруулахын тулд нэн тэргүүнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, орлогын эх үүсвэртэй болгох хэрэгтэй.

ХБНГУ-д жирэмсэн эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд асрах, ажлын цагийн зохицуулалт зэргийг нь нарийвчлан хуульчилж өгсөн. Мөн эрэгтэйчүүд хүүхдээ асрах асуудлыг хуулинд тодорхой хэмжээгээр тусгасан. Ийм зохицуулалт хийх нь мэдээж амаргүй ч үр дүнтэй болох нь харагдаж байгаа. Залуу эмэгтэйчүүд гэр бүлтэй болохын өмнө сайн боловсролтой болох тал дээр анхаарах нь зүйтэй. Айлчлалын хүрээнд Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй ХБНГУ-ын төрийн сангуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр

Та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтийг уламжилна. Манай улсад улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүдийн квотыг тогтоосон байдаг. Амаргүй байсан ч эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувь болгож чадсан. Монгол Улсад ч энэ түвшинд хүрэх боломж бүрэн байгаа гэж бодож байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0103
Controller Execution Time ( User Module / Page )  0.3460
Total Execution Time  0.3564
  GET DATA  
$_GET['id']   134
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,728,640 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/55874
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '134' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 134 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '134'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '134' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  134
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 134 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '55874' 
0.3244   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 134 OR `map`.`user_id` = 134) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)