2018.08.14
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Айраг суманд ажиллаж байна
УИХ-ын гишүүн, аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүн Б.Дэлгэрсайхан нь Монгол улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарын хамт 2018 оны 08-р сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж байна.
Хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан шугам сүлжээнд саатал үүсч, автозам болон төмөр замд эвдрэл гэмтэл гарч, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгааг газар дээр танилцаж байна.
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс 50 сая төгрөг хандивлаж, байгалийн гамшигт нэрвэгдсэн 10 өрхөд 5 ханатай иж бүрэн гэр бэлэглэлээ.
Байгалийн гамшгийн үед шуурхай ажиллаж олон айл өрх, иргэдийг үер усны аюулаас аварсан Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, Айраг, Даланжаргалан сумдад үйл ажиллагаа явуулж буй компаниуд, УБТЗ-ын хамт олонд талархал илэрхийлье.
Цаашид говийн нутгаар үер усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул сумын газар зохион байгуулалтыг шинээр боловсруулах, үерийн дараах халдваргүйжүүлэлт, ариутгал дээр анхаарахыг санууллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018.12.10
Багш нарын төлөөлөлтэй уулзалт хийлээ
2018.09.17