МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.28
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Ханш юунаас болж 50-60 төгрөгөөр өсөв?

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг  хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. 

зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна  гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. 

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулган дээр энэ хуулийг дэмжээд явах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Б.БАТТӨМӨР

Энэ асуудлыг дэмжиж байгаа. Эдийн засгийн байнгын хороо дээр энэ асуудлыг дэмжээгүй ч гишүүдийгээ одоо дэмжээд хэлэлцээд явахыг уриалж байна. Яагаад дэмжигдээгүй вэ? гэхээр гишүүд төрийн зохицуулалтын арга, эдийн засгийн аргыг хослуулаад явъя гэсэн юм.

Энэ төсөлд төрийн зохицуулалтыг арга нь туссан байгаа. Харин эдийн засгийн арга нь тусгагдаагүй байгаа юм

Миний бие бас энэ хуулийн төслийг боловсруулаад сүүлийн нэг жил гаруй ажиллаж байна. Нилээд судалгаа хийж, Засгийн газрын түвшинд ярьсан. Удахгүй өргөн барина. Тэр хуулийн төслөөр эдийн засгийн аргыг тусгаад оруулаад ирэх юм. Тиймээс энэ хуулийн төслийг цааш нь хэлэлцээд явъя гэсэн саналтай байна. 

Төрийн зохицуулалтын арга нь үнийн дээд таазын тогтоогоод өгчиж байгаа юм. Энэ бол дэлхийд байдаг жишиг. Үүнтэй уялдуулаад эдийн засгийн арга гэдэг нь юу вэ гэхээр хамгийн чухал нь макро эдийн засгийн тогтвортой болгох юм. Үүнд дотор маш олон асуудал бий. Эдгээрийг 4 минутад багтаж ярих боломжгүй л дээ. Эдийн засгийн тогтвортой өсөлт, нам түвшний инфляц, ханшийн тогтвортой байдаг гэсэн гурван үндсэн үзүүлэлт байдаг. Энэ гурвыг барьж ажиллах ёстой. Энэ гурав нөхцөлдөж, зохистой харьцаатай улс л хөгждөг.

Мөнгө хүүлэлт бол эдийн засгийн шимэгч гэж үздэг. үүнтэй бид тэмцэх ёстой. Манайд энэ бол замбараагаа алдсан. Үүнийг бид төрийн болон эдийн засгийн зохицуулалтаар шийдэх ёстой. 

Тэгэхээр Монгол банкнаас асуумаар байна. зээлийн хүүг тогтвортой барихад ханш маш чухал. Сүүлийн үед ханш өсөж байна. 50- 60 төгрөгөөр нэмэгдчихлээ. Бусад улсад бол үндэсний мөнгөн тэмдэгт ингэж үнэгүйдэх нь том асуудал л даа. Энэ юунаас болов? бууруулах ямар арга замууд байна вэ?

Сүүлийн үед эдийн засагт гарч байгаа нааштай үр дүнг төрийн зохицуулалтын аргатай хослуулж, зээлийн хүүг бууруулах ямар арга байна вэ?

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулав

Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр ханш жаахан савласан. Энэ бол ямар нэгэн эдийн засгийн суурь шалтгаан байхгүй. Түр зуурынх гэж харж байгаа. Монголбанкны зүгээс оролцоогоо нэмсэн байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ