УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2018.06.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Жавхлан: Тавантолгой бол нэг уурхайн асуудал биш эдийн засгийн гол "мотор"-ыг эрчимжүүлэх ажил юм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав. Гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Ерөнхийд нь тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ сануулж, захиж хэлэх зүйлс байна.

Д.Сумъяабазар сайдаа энэ бол нэг уурхайн асуудал биш юм шүү, энэ бол үндэсний эдийн засгийн дунд урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь болох моторыг эрчимжүүлэх зүйл юм шүү.

Бид 2010, 2011 оны эдийн засгийн нугалааны түүхийг мартаагүй байгаа, бараг дэлхийн эдийн засгийн хөгжил хорьдол сарьдаг нь болоод 17, 18 хувийн өсөлтийг харуулж байсан .Гэтэл тэрний дараа уул уурхайн түүхий эдийн уналтыг үзэж тэр шокоо даагаагүй. 

Бид тэр өсөлтөө эдийн засгийн бусад салбаруудруу шингээж чадаагүй. Өнөөдрийг хүртэл уул уурхайгаас хэт хамааралтай энэ байдал улам гүнзгийрнэ. Тэр хүртэл бусад салбараа босгож ирэх шаардлагатай байна. Үүнийг та засгийн газар дээрээ энэ тооцооллыг сайн хийгээрэй. Нэг удаа оргилоод буцаад шок руу орох вий. Энэ тал дээр анхаараарай.

Хөрөнгө оруулагч нарыг орж ирэхэд бэлэн үү ? Мөн үнэлгээн дээр менежментийн баг маш чухал шүү. Та нар ямар байхаас хөрөнгө оруулагч орж ирэх эсэх хамаатай юм шүү.

ШИНЭ МЭДЭЭ