2018.05.15
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Газрын тосны үйлдвэр 2023 онд баригдаж дуусна

БНЭУ-ын хөнгөлттэй зээлийн тусламжтайгаар МУ-ын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт барихаар болсон. Энэ оны гуравдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил эхэлнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар болон  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байр сууриа илэрхийллээ.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Хөрөнгө санхүү нь орж ирээд эхэлсэн. Энэ асуудалд гацна гэсэн зүйл байхгүй.  Тиймээс товлосон хугацаандаа ажлаа дуусгах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: “Сайн усны говь” гээд 1982 онд Оросууд нөөцийг нь тогтоосон их ус байгаа. 2009 онд энд нэмэлт хайгуул хийсэн. Тэгэхээр ус бол үйлдвэрлэлийг явуулахад  хангалттай байна.

ШИНЭ МЭДЭЭ