МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Цахим бодлогын түр хороо цаашид УИХ-ын байнгын хороо болж явах ёстой
2018.05.03
Улстөр

Н.Учрал: Цахим бодлогын түр хороо цаашид УИХ-ын байнгын хороо болж явах ёстой

УИX- ын гишүүн Н.Учралтай ярипцлаа.

-УИХ-аас Цахим бодлогын түр хороо байгуулахаар болж байна. Цахим бодлогын түр хорооны гишүүний хувьд манайдаа л шинэлэг гэгдээд буй энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ. Цахим бодлогын түр хороо яг ямар ажил хийх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна л даа...

-УИХ-ын тухай хуулинд Түр хороо байгуулах зохицуулалт байдаг. Түр хороо тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагддаг. Асуудал шийдэгдсэний дараа татан буугддаг. Нэг үгээр хэлбэл Байнгын хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын Их хурлын дэргэдэх Байнгын хороодын хэрэгжүүлэх ажлууд гээд жагсаалт бий. Тэнд цахим аюулгүй байдал, цахим шилжилт, мэдээлэл технологийн салбараар хөгжлийг хэрхэн уртасгах вэ зэрэг ажил нь аль Байнгын хороонд харьяалагдах нь тодорхойгүй явж ирсэн. Өмнө нь Бүртгэлийн тухай хууль Их хуралд орж ирэхэд хэлэлцэх эсэх дээрээ буцсан. Учир нь Бүртгэлийн тухай хуульд ямар цахим шилжилт хийх гэж байна вэ гэдгээсээ эхлээд ойлгомжгүй байсан юм.

Өнгөрсөн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларыг цахим Салбарт зарцуулсан хэрнээ энэ платформууд яагаад нэг хэлбэрт шилжиж чадахгүй байгаа юм. Бүртгэлийн тухай хууль орж ирэхэд концепци нь нэг зүгт чиглээгүй учраас бэрхшээлтэй тулсан. Хөдөлмөрийн тухай хууль Их хуралд орж ирсэн байгаа. Хөдөлмөрийн харилцааг хэрхэн цахим шилжилттэй уялдуулах вэ, бүртгэлийн системээ яаж сайжруулах юм, цалинг яаж цахим хэлбэрээр олгох вэ гээд асуудал гарч ирнэ.

Бүх хуулинд цахимтай холбоотой асуудлууд сууж байх ёстой. Хууль батлагдаад байдаг хэрнээ цахимтай холбоотой асуудал нь сууж өгөхгүй байгаа учраас сүүлд хууль хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг. Хэн нэгэн хүн шинэ аппликейшн гаргачихлаа гээд шинэ программ гаргаж ирээд явдаг. Энэ мэтчилэн зохион байгуулалтгүй ажлууд явагдсанаар салбарын байгууллага хоорондын уялдаа холбоо хангагдаагүй байсан. Их хурал дээрээ нэгдсэн бодлогод хүрээгүйгээс болж бид цаг хугацаа алдсан.

Цахим бодлогын түр хороог байгуулж Их хурлаар оруулж ирж байгаа хууль, тогтоомжууд дээр санал дүгнэлтээ гаргая гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл яаж шилжилт хийх вэ, хөгжлийг хэрхэн хурдасгах вэ, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хурдан хүргэх вэ, технологийн шилжилттэй хэрхэн хөл нийлүүлэх вэ гэдгээс эхлээд хууль бүр дээр санал дүгнэлт гаргана. Хуулиуд Цахим бодлогын түр хороогоор дамжин яригдах байхгүй юу. Бараг бүх хууль дээр яригдах болно. Тухайлбал, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухаи хуулийг яаж патентийг бирж дээр гаргах вэ гэхэд л хүссэн хүсээгүй цахимтай холбогдоно. Цахим гэдэг маань дижитал шилжилт. Дижитал гэдэгчинь инновацийн тоон технологи юм. Тоонд шилжиж байгаа учраас ямар ч алдаагүй байдаг. Хурдан хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх, салбарын хөгжлийг хурдасгахад зориулагдаж байгаа юм. Цахим гарын үсгийн тухай хуулиас эхлээд олон хууль тогтоомж дээр Цахим бодлогын түр хорооноос ажлын хэсэг гаргаад хуулийн хэрэгжилтийг шалгаж, Байнгын хороо дүгнэлт гаргаж Их хуралд танилцуулна.

Шаардлагатай гэвэл Их хурлын тогтоол гаргая. Ингээд концепци нь тодорхой болчихоор Засгийн газрын үйл ажиллагаа ойлгомжтой болж эхэлнэ. Засгийн газрын зүгээс Цахим бодлогын түр хороог дэмжиж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд Цахим шилжилтийн ажлын хэсэг байгуулсан. Бид ажлын хэсэгтэйгээ уялдаж ажиллана. Их хурал хууль тогтоох эрх мэдлийн байгууллага учраас Байнгын хороо санал дүгнэлтээ боловсруулж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг гаргана. Түүнчлэн Их хуралд шууд ажлаа тайлагнадаг байгууллагуудын мэдээллүүдийг тогтмол сонсоно. Шаардлагатай гэвэл Цахим бодлогын түр хорооноос Засгийн газарт чиглэл өгнө.

-Данхар бүтэц дээр дахиад нэг бүтэц байгуулах гээд байна гэж гишүүд шүүмжлээд байсан биз дээ...

-Ямар ч орон тоо нэмэгдэж, бүтэц данхайхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд байдаг Байнгын хороотой яг адилхан эрхийг хэрэгжүүлэх Түр хороог байгуулах эрх нь Их хурлын гишүүд, хууль санаачлагч нарт байдаг. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан зургаан гишүүн багтсан Түр хороог байгуулахаар тогтоолын төсөл санаачилсан.

Цахим гэмт хэрэг болох гүтгэх, доромжлох зэрэг асуудлуудын тухайн органик хуулиараа зохицуулагддаг. Цахим бодлогын түр хорооны нэг хэсэг нь цахим аюулгүй байдлыг хангах, кибер гэмт хэргээс хамгаалах бодлого гаргахад оролцоно. Салбар бүрт цахим шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилтийг яаж хийх юм.

Иргэн биш яаж дата нь гүйдэг болох вэ гэдгээс шийдэх асуудлууд олон байгаа. Өнөөдөр ТҮЦ машин ажиллуулж байж түүнийгээ нотариатаар батлуулаад бүртгэлд аваачиж өгдгөө хэзээ болих вэ. Цахим машин бүртгэл хоёр яаж хоорондоо ойлголцож болох юм бэ гэдгийг тодорхой болгоно. Сая Их хурлаас газар өмчлөлийг 10 жилээр сунгасан. АНУ-д гэхэд дурын иргэн сайтаар нь ороод тухайн байшин дээр дарахад хэн эзэмшиж байгаад хэнд шилжсэн, хэдэн онд яаж зарагдсан гээд бүх мэдээлэл нь ил тод байдаг. Улаанбаатар хотын газрыг энэ хэлбэрт шилжүүлэх юм бол бид гэрээсээ дижитал шилжилтэд хамаарагдаад явж болно, Бид гар утаснаасаа бүх асуудлаа шийдээд явж болно гээд бод. Хятад улс банкнуудын дампуурал дээр анхаарал хандуулж байна. Тэд банкуудаа авч үлдэхийн тудд чадах бүхнээ хийж байгаа. Учир нь хүмүүс гар утаснаасаа дундаас нь банк мөнгө хүүлэх боломжгүйгээр мөнгөө шилжүүлдэг болсон. Дурын газраа очоод гар ут-саараа код уншуулаад төлбөрөө хийдэг болчихлоо. Бүх зүйл ийм хэлбэрт шилжиж байна.

-Үүний цаана яг юу байгаа юм бэ?

-Энэ бүгдийн цаана ердөө хэмнэлт л байгаа. Хэмнэлт бий болно гэдэг чинь төр өөрөө сайн менежер болж эхэлнэ. Төрийн үйлчилгээг илүү ил тод, хүртээмжтэй болгоход чиглэгдсэн.

-Цахим засаглалыг аж үйлдвэрийг дөрөвдүгээр хувьсгап гэж нэрлээд байсан нь ямар учиртай юм бол?

-Энгийнээр хэлэхэд хүний хийж чаддаг зүйлийг технологиор хийхийг хэлж байгаа юм. Утасны цаана оператор суугаад хүний асуусан зүйлд хариулдаг байсан бол хиймэл оюун ухаан хийдэг болно гэсэн үг. Ингэхээр операторын ажил хэрэггүй болж байгаа биз. Хуучин жолооч гэж мэргэжил байсан. Өнөөдөр жолооч гэдэг мэргэжил биш болсон. Хүн бүр жолоо барьж байна. 10 жилийн дараа кноп дараад автомашинууд өөрсдөө явдаг болно. Одоо цахилгаан машин, онгоц үйлдвэрлээд эхэллээ. Үүндээ таарсан дэд бүтэц, зам нь ухаалаг болоод эхлэхээр цаашид удирдаж явуулдаг байсан хүмүүс ажилгүй болж байгаа биз дээ.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал энэ хурдтайгаа явах юм бол Германд 60 сая хүн ажилгүй болно гэсэн судалгаа бий. Энэ хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хөрвүүлэх вэ гэдэг дээр тэд ярьж байна. Улсын төсвийнхөө судалгааны зардлын 80 хувийг зөвхөн үүнд зориулж байгаа юм. Монголд хүний хийдэг ажлыг хиймэл оюун ухаан хийдэг болбол энэ хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хөрвүүлэх вэ, хүмүүсийн мэргэжил сонголтод яаж анхаарахаас эхлээд хөдөлмөрийн зах зээлийг өөрчлөх шаардлагатай болно. Тиймээс үүнд зориулж ажиллах ёстой. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал хурдацтай үргэлжилбэл нэг л өдөр төрийн албан хаагчдын 50 хувь нь ажилгүй болно.

Тэр үед бид энэ хүмүүст “Та нарт одоо ажил байхгүй ээ” гээд хэлэх эрх байхгүй. Үүн дээр бодлого гаргаж ажлын байрыг хөрвүүлэх ёстой. Үүгээрээ дамжуулан бид үүлэн систем дотор мөнгө босгох ажлуудыг хийх шаардлагатай. Хөрөнгийн зах зээл дээр ажиллая, ямар ч хил хязгааргүй энэ орон зайд бид мөнгө босгох боломж байна. Цаг уурын хувьд Монгол хамгийн таатай орон. Мөн нарны эрчим хүчийг ашиглах боломжтой. Манай орны хувьд цахим шилжилтийг хийхэд таатай бүс нутаг. Тиймээс үүнийгээ бид хөрөнгө оруулалт, иргэдээ ажил орлоготой болгох, кибер аюулгүй байдал талаас нь харцгаая. Тэр утгаараа Цахим бодлогын түр хороо цаашид түр хороо нэрээр биш УИХ-ын Байнгын хороо болж явах ёстой. Гадны орнуудад ийм Байнгын хороо цаашлаад гүйцэтгэх эрх мэдэл дээрээ яамтай ажиллаж байна. Энэ чинь тоон технологит суурилсан инноваци байхгүй юу. Бидний хөгжлийн загвар энэ. Үүнийг бидний хөгжлийг хурдасгах хүч шүү гэж ойлгох хэрэгтэй. Төр ядаж мобиком, юнител шиг ажиллах ёстой. Энэ хоёр компани төрөөс дэмжлэггүйгээр 21 аймагт 46 сүлжээг хийчихлээ. Үүнийг нь ашиглъя л даа. Бүрэн боломж нь байна шүү дээ. Манайд хувийн компаниуд дэд бүтцийг нь хийгээд өгчихсөн байхгүй юу. Гэхдээ Цахим бодлогын түр хороо хувийн хэвшлийн үйл ажиллагаанд огт саад болохгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, хөгжлийн хурдасгуураа төрд нэвтрүүлэхийн тулд хууль тогтоомжийн хүрээнд амьгүй байгаа хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт зөв чиглэл өгөх, цахим шилжилтийг улсын хэмжээнд концепциор нь зөв харах нэгдсэн систем байгуулахад л анхаарна. Үүн дээр улсаас төсөв мөнгө зарцуулах шаардлагагүй.

-Төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллахад хүндрэл гарах уу. Манайд Үндэсний дата төв, Мэдээлэл харилцаа газраас эхлээд хэд хэдэн газар, агентлагууд бий. Хоорондоо уялдаа холбоо байдаггүй л дээ?

-Мэдээлэл технологийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиараа УИХ батлахаа болиод Засгийн газар өөрөө баталдаг болсон. Энэ том асуудал. УИХ бодлогоо гаргаад Засгийн газраа шахаад явах ёстой байхгүй юу. Гэтэл Засгийн газар өөрсдөө батлаад хэрэгжүүлээд явдаг болчихсон учраас Мэдээллийн технологийн салбарт төрөөс баримтлах бодлогыг мэдэхгүй байна гээд гишүүд асууж байсан нь үүнтэй холбоотой. Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, харилцаа холбооны газар, Монголын цахилгаан холбоо гээд олон байгууллага бий. Их хурал мэдээлэл, харилцаа холбооны салбарт ямар бодлого баримтлах вэ, бидний урагшаа хараад явах концепци нь юу вэ гэдгийг дэд ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаад нэгдсэн байдлаар концепцио тодорхой болгоё гэж байгаа юм. Цаашид бид энэ платформыг ашиглая гээд тогтсон чигтэй болгох нь бидний ажил. Мэдээлэл, харилцаа холбооны газрынхан “Хур” технологи гаргасан гэж мэдээлсэн. “Хур” технологийг тэр байгууллагын 40 залуу хэрэгжүүлье гэж ярьснаар хэрэгжихгүй, манай улсад. Үүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хэрэгжүүлэх ёстой. Уг системийг бүх салбарт нэвтрүүлэх ёстой. Энэ технологи зөв гэвэл Бүртгэлийн багц хуулиуд Их хурлаар орж ирэхэд бүртгэлийг “Хур" технолгиор ингэж явуулна гэдгийг яагаад хуульчилж болохгүй гэж. Хөдөлмөрийн тухай хууль батлагдан гарахад цахимыг яаж ашиглахыг УИХ-ын тогтоол яагаад гаргаж болохгүй гэж. Энэ зүйлсээ хийх ёстой. Хэрэв тэгж чадвал “Хур’’ технологи чинь Хөдөлмөрийн тухай хууль, Бүртгэлийн багц хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультайгаа ч уялдана.

-Манай орны хувьд засаглалын хэлбэрээ цахим болгох боломж хэр байгаа юм бэ. Хэдий хэр хугацаа шаардах бол. Хугацааг нь тодорхой заахгүй бол хичнээн сайхан зүйл байсан ч цаг хугацааны эрхээр мартагнадаг тал бий?

-Нам, засаг дөрвөн жил болоод солигддог. Тиймээс Байнгын хорооны хэмжээнд авч үзэх ёстой гээд байгаа юм. Засаг солигдох бүрт бодлого нь өөрчлөгдөөд байж болохгүй. Их хурал дээр хууль дүрмэндээ цахим мэдээллийн технологийг ашиглах зохицуулалтуудыг оруулаад өгчих юм бол урт хугацаандаа хэрэгжээд явах боломжтой болно. Цахим бодлогыг Их хурал дээрээ гаргаж тавина гэдэг нь манай орны хувьд дэвшил. Тийм учраас үүнийг хийхийн тулд санаачилж, ажиллаж байгаа.

-Та эдийн засагт ихээхэн нэмэр болно гэдгийг дээр дурдсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Дээр хэлсэнчлэн эдийн засагт маш том хэмнэлтийг бий болгоно. Өнөөдөр төрийн албаны нэг хүн хийх ажлыг таван хүн хийж байгаа. Нэг хүний цалинг тав хувааж байна гэсэн үг. Тиймээс өрхийн орлого нэмэгдэхгүй байна. Хүний хийдэг ажлыг хиймэл оюун хийгээд эхлэхээр өөр болно. Барууны орнуудад гар утсаа уншуулахад тухайн хүний өвчний түүхээс эхлээд бүх мэдээлэл нь гарч ирдэг. Тиймээс гэрээсээ бүх асуудлаа шийдэж болж байна. БНХАУ-д бүх зүйлийг гар утсаараа хийдэг аппликейшнтай. Манайхан ч гэсэн цаашид фэйсбүүкийн хийж чадахгүй байгаа үндэсний аппликейшнтай болъё гээд Мэдээлэл, харилцаа холбооныхон өөрсдөө хийе гэж байна. Дата аюулгүй байдлыг бий болгоё гэвэл блокчейн технологийн 300 сая сервер дээр тавьж болно шүү дээ. Хэн ч дата төв дээр даргаар ирсэн оролдож чадахгүй. Тиймээс эдийн засагт маш их хэмнэлтийг бий болгоно гэдгийг дахин хэлье. Үүнийг дагаад өрхийн орлого нэмэгдэх боломжтой. Дэлхийн галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн болохоор бид амжаад суух ёстой. Түүнээс биш дан ганц уул уурхайд найдаад хөгжихгүй юм байна. Хөгжсөн байлаа ч хүний амьдрал сайжрахгүй юм байна гэдгийг хангалттай харлаа.

-Зарим гишүүдийн зүгээс Цахим бодлогын түр хороо сошиал орчныг хянах тал дээр арга хэмжээ ав. Гүтгэж, доромжилж байна гэх юм. Одоо фэйсбүүкийг хаах нь гээд шуураад эхэллээ...

-Дэлхийн эхний тавд явж байгаа үндэстэн дамнасан корпорациудын бизнес нь оюун санааны бизнес байна. Твиттер, фэйсбүүк, амазон гээд байна шүү дээ. Амазон гэдэг ганц аппликейшнийг дагаад дэлхий хөдөлж байгаа нь үнэн. Хятадад гэхэд Тао Бао аппликейшнээр дамжуулаад худалдаа хийж, Хятадын аль ч өнцгөөс хүссэн бараагаа хамгийн хямдаар гэртээ хүргүүлж байгаа. Нэг аппликейшн маш олон зүйлийг дэлгэрүүлдэг. Фэйсбүүк анх notification хийдэг байсан бол одоо мессенжертэй болсноос эхлээд олон давуу талтай болсон. Хөгжих тусмаа ажлын байрыг бий болгож байдаг. Үүнийгээ дагаад эдийн засгийн багтаамж нь тэлдэг. Дэлхийн эдийн засгийн эхний гуравт багтаж байгаа фэйсбүүкийг Монгол Улс хаана гэж байхгүй. Бид хууль батлаад ч фэйсбүүк дээр зохицуулалт хийж чадахгүй. Зарим орнууд фэйсбүүктэй ойлголцоод рифайд гаргаад явж байна. Сонгуулийн 28 хоногт мэдээлэл тавихдаа, бүртгэл хийлгэх, нэр дэвшигчтэй холбоотой коммент бичихэд ядаж зүс царай, нэр ус нь тодорхой байх ёстой гэдэг хэлбэр рүү шилжиж болно. Фэйсбүүк гэдэг дэлхийн тэр компанитай харилцан ойлголцох ёстой асуудал болохоос Монгол Улсын хууль тогтоомжийн асуудал биш. Хятадууд фэйсбүүкийг хаасан ч дутагдаад байсан орон зай дээр нь өөрсдийнхөө фэйсбүүкийг гаргаж тавьсан. Тэдний фэйсбүүкт байхгүй нэг зүйлийг хийсэн нь төлбөр хийх системээс эхлээд амьдралд нь ойр зүйлсийг бий болгосон. wechat нь бүх зүйлийг орлож байна. Харин Монгол Улс ардчилсан орон. Сошиал орчныг ашиглаад сурчихлаа. Хорио, хязгаар бий болгоно гэхээсээ илүү нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, боловсрол руугаа анхаарах зүйлсийг хийх хэрэгтэй. Монголчууд бүгд бие биенээ гүтгэж доромжлоод байгаа юм алга. Хэсэг бүлэг хүмүүс нэгнээ харлуулах зорилгоор зохион байгуулалттайгаар нэр, зураггүй хаягнаас тийм зүйл хийгээд байгаа юм.

-Цахим аюулгүй байдал дээр нэлээд анхаарал хандуулах ёстой байх?

-Цахим аюулгүй байдпын хувьд төрөөс маш өндөр бодлого гаргаж ажиллах шаардлагатай. Кибераюулгүй байдал гэдэг чинь сошиал орчны юм биш. Тодорхой санхүүжилт гаргаж анхаарал хандуулан ажиллахгүй бол үндэсний аюул-гүй байдалтай шууд холбоотой. Кибер аюулгүй байдал дээр төр бодлого гаргахаас биш сошиапаас тэс өөр.

-Таны аав Н.Ням-Осорыг саяхан "Малчин" телевзийн нэр, логоог ашигласан гэж  хэвлэлээр шуугьсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Оюуны өмчийг би болон манай гэр бүл үргэлж дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэх болно. Харилцаа холбооны зохицуулах хорооноос миний аав Н.Ням-Осор 1992 онд байгуулагдсан "Хүннү" компанийн нэр дээр "Малчин” сувгийн зөвшөөрөл авсан. Мапчин түмнээ соён гэгээрүүлж, ажиллаж байгаа уран бүтээлч хамт олны нэр хүндийг, миний нэрийг гутаах зориогоор харлуулах шаардлага байхгүй. Барааны тэмдэгтийн гэрчилгээ болон бүх зүйл хууль ёсны дагуу байгаа.

-Сүүлийн үед Их хурлаар хэлэлцэж буй асуудлуудаас хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох уу, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналаар 100 хувьд нь олгох уу гэдэг асуудал яригдаж байна. Ямар ч байсан Засгийн газар, Ерөнхийлөгчийн хоёр тогтоолыг хамтад нь хэлэлцэхээр болсон. Таны байр суурь ямар байгаа бол?

-Засгийн газар хуралдаад эдийн засаг сэргэж байгаа тул хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Ерөнхийлөгчийн зүгээс 100 хувь олгоё гэж байгаа юм билээ. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь чухал. Гэхдээ хөнжпийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй болчихоод байна. 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл орж ирэх гэж байна шүү дээ. Нэлээд нухацтай авч хэлэлцэхгүйгээр шууд 100 хувь хүүхдийн мөнгө олгоод эхэлбэл ирэх оны бүтээн байгуулалтын ажлаас эхлээд бэрхшээл байх шиг байна лээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох зарчмыг дэмжиж байгаа ч мөнгө олгох субьект маань судалгаа хийгээд бидэнд ийм боломж байхгүй гэсэн тайлбар хийж байгаа. 2019 оноос хүүхдийн мөнгийг 100 олгох шаардлагатай. Татварын мөнгө болон хөрөнгө оруулалт, зээл тусламжаас хамгийн түрүүнд оруулах хөрөнгө оруулалт нь хүүхдүүдэд чиглэсэн байх ёстой. Хүүхдийн мөнгө олон өрхийн амьдралд нөмөр нөөлөг болдог. Тиймээс бүх хүүхдэд ирэх оноос хүүхдийн мөнгийг олгох хэрэггэй.

-100 хувь хүүхдийн мөнгө олгох боломжгүй байхад нь Ерөнхийлөгч хэтэрхий шахаад байна уу, засгийг?

-Энэ манай засаглалтай л холбоотой. Манайхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа. Энэ бүхэн чинь засаглалын хэлбэр дээрээ ирээд гацчихсан. Ажил хийе гэхээр аль ч түвшиндээ эрх мэдэлгүй болчихоод байна. Тэгэхээр бид одоо аль нэгэн нам эвсэл гэхгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөхдөө засаглалын хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй. Түүнээс ганц хоёр засвар хийснээр энэ бүхэн өргөс авсан мэт сайхан болчихгүй. Үүнд хэн нэгнийг буруутгах маш хэцүү. Цаг алдалгүй засаглалын хэлбэрээ өөрчлөхгүй бол цаашид ажил явахгүй.

Э.ЭНХБОЛД

ШИНЭ МЭДЭЭ