2018.04.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Н.Учрал гишүүний бас нэгэн хуулийн төслийг УИХ дэмжлээ

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. 

Хуулийн төсөл нь 3 заалттай байх бөгөөд оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудлуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяалалд шилжүүлэх зохицуулалт хийхэд чиглэгджээ. Түүнчлэн УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд ялгаатай Оюуны өмч, инновацийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж өөрчлөн байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх олон улсын тавцан дээрх нэр хүнд өсөх, үүсч болох хүндрэлүүдээс сэргийлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, төслийг дэмжлээ. 

ШИНЭ МЭДЭЭ