МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Оюутан зөвлөх”-өөр ажиллаарай
2018.04.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Оюутан зөвлөх”-өөр ажиллаарай

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн оюутан залуусаа дэмжиж, нийгэм, улстөрийн мэдлэг олгох зорилгоор “Оюутан зөвлөх” хөтөлбөрийг өнгөрсөн жил зарлаж, амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн 2-р ээлж удахгүй эхлэх гэж байна.

Сурлагын голч оноо, “Би хэн бэ” эссе бичгийн уралдаан зэрэг шалгуур үзүүлэлтээр шалгарсан оюутнууд төрийн бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаатай танилцах, дадлага туршлага хуримтлуулах, мөн Ж.Бат-Эрдэнэ гишүүний ажлын албатай хамтран төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах хууль боловсруулалтад өөрийн оролцоог бий болгох, парламентийн загвар хуралдаанд оролцож нийгэм олон нийтийн чиглэлээр ажиллах өргөн боломж нээгдэх юм.

Хөтөлбөрт оролцохыг хүссэн оюутнууд https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSefGVyDtaSdE1CG1kXmbDOks-brKwVYGQAH5RL4F3AJkXzdgg/viewform холбоосоор бүртгүүлэх бөгөөд бүртгэл 3 сарын 30-наас 4 сарын 8-ны хооронд явагдах аж. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99656591, 89380505 дугаар луу холбогдож болно.

“Оюутан зөвлөх”-үүд 1 жилийн хугацаатай ажилладаг бөгөөд эхний ээлжийн хөтөлбөрт хамрагдсан Булган аймгийн оюутан Г.Сумъяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан хөтөлбөрийн талаар сэтгэгдлээ хуваалжээ.

Г.Сумъяа: Надтай адилаар оролцсон хүн бүрийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн байх гэдэгт итгэлтэй байна

Г.Сумъяа нь МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд суралцдаг  бөгөөд 1 жилийн турш хөтөлбөрт амжилттай оролцжээ.

УИХ-ын гишүүний Оюутан зөвлөх хөтөлбөрт их олон зүйлийг хийж сурсан мэт санагдаж байна. Яг тэр гэж хэлж мэдэхгүй байгаа боловч нийгмийг харах өнцөг болон хандлага минь өөрчлөгдсөн. Тэгээд...

Бидний үеийн залуусын үнэ цэнэ хаана байна вэ, бид юу бодох ёстой вэ, үнэ цэнэтэй амьдрал гэж ямар амьдрал байх вэ гэж бодлоо.

Хөтөлбөрийг анх сонсоод тэтгэлэгтэй болох боломж гэж харж байсан.

Сургалтын төлбөрөөс хөнгөлөх ч юмуу, амьдрах зардалд минь нэмэр болох байх гэсэн бодол төрсөн болохоор бүртгүүлсэн. Миний адилаар залуучууд ийм л зүйлийг өдөр бүр боддог. Хэрхэн мөнгөтэй болох вэ. Өөрөөр хэлбэл хэрхэн амар хялбар амьдрах вэ. Гэхдээ амар хялбар амьдрал гэж хаана ч байдаггүй. Бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Харин эсрэгээрээ зорилгоо биелүүлэхийн тулд хичээж буй тэр ядралт, тэр өвдөлт болоод түүнийг давж гарсны дараах сэтгэл ханамж нь жинхэнэ амралт юм байна. Бидний үнэ цэнэ залуу хүний эрч хүч, хөдөлмөр, хичээл зүтгэлд оршино.

Хөтөлбөрийн эхэнд.

Төрийн ордонд анх орж үзээд гишүүний өрөөг ихэд ажиглалаа. Хуучны модон сандал тавилга хүртэл нэг л энгийн. Тэр өрөөний цонх нь хүртэл модон арамтай байсан нь гайхширал төрүүлнэ. Коридорт алхах хүмүүс бие биетэйгээ тун найрсагаар мэндчилэн өнгөрнө. Төрийн ордны хуучин тавилга шиг хүмүүс нь хүртэл энгийн байсан юм. Гишүүний өрөөнд уулзалтууд хуваарийн дагуу болно. Надад түүнийг ажлын хуваарийг хараад “амралтгүй шантрах эрхгүй” гэх хурц ишлэлүүд шиг санагдана. Би ч эхний өдөр болоод тэр үү сайн дадаж үл чадна. Удалгүй туслах ах Сумъяа тэнд өрөөтэй байгаа гомдол санал, өргөдлийг сар өдрөөр нь цэгцлээд өгөөч гэлээ. Тэдгээр бичиг баримт миний бие даалтын дэргэд уул овоо шиг байсан ч хуудаслан уншдаг нь үнэн байлаа. Сүүлдээ нүд чилэх, ядрах нь энгийн л зүйл мэт санагдана.

Тэдгээр өргөдөл бүхнийг эмхлэх хугацаанд бид хэт бэлэнчлэх сэтгэлгээтэй бөгөөд өөрийн чадахгүй хүртлээ явахыг мэддэггүй заавал ямар нэгэн хүнд найдаж амьдардаг мэт санагдсан. Тэгээд туслах ахаас “эдгээр өргөдлийг хэрхэн шийдвэрлэдэг вэ” гэхэд “Өргөдөл бүрийг уншиж, болохоос болохгүй хүртэл нь шийдвэрлэхийг зорьдог. Тэгээд өөр зүйл бодоод хэрэггүй ээ. Хүний л амьдрал шүү дээ. Харин өргөдөл алга болгов” гэсэн хариу өгөв. Эдгээр хүмүүс байхгүй ч гэсэн бий болгоно гэсэн зорилготой ажилладаг юм байна. Ийм л өдрүүд үргэлжилж байдгийг би хэзээ ч төсөөлж байгаагүй ба төрийн хүн, төр хоёрыг мөрдөс, сүрдэм хамгаалалт хоёроор төсөөлдөг байжээ.

Хөтөлбөрийн дунд.

Малчдад туслах аяныг тэг цэгээс нь эхэлж, 3 хоног унтахгүй ажиллаж мэдээлэл маршрут гаргаж, өглөө 6 цагт ХААИС ард очиж нөхцөл байдал хүндэрсэн сумд руу явуулах 5 тонн тэжээлийг хүртэл өөрсдөө тээврийн машинд ачиж байсан минь санагдаж байна. Энэ бүхний ард энгийн жижиг зүйлс хүртэл олон хүмүүсийн зүтгэл хөдөлмөрөөр босдгийг мэдэрч байсан ба нөгөөтэйгүүр цахим ертөнцөд ямар ч сайн зүйлийг яаж муугаар харлуулж болдгийг мэдэрлээ. Энэ бүгд надад туршлага болон хуримтлагджээ. Энэ хөтөлбөрөөс аминч үзэл хариуцлагагүй байдал хий хоосон яриа бус мэдлэг мэдээлэл хүсэл тэмүүлэл, дадал, сурах хэв маягийг олж авсан гэдэгтээ би хэзээ ч эргэлзэхгүй байна.

Одоо би зорилготой, мөрөөдөлтэй бөгөөд хамгийн чухал зүйл нь энэхүү зорилгодоо хэрхэн хүрэх, мөрөөдлөө биелүүлэхийн тулд надад ямар чадвар байх ёстой тухай өдөр бүр бодож, хөдөлмөрлөж, хичээдэг болсон. Өдөр бүрийн хичээл зүтгэл, шалгалт нь намайг хүчирхэг, илүү сайн болгох тэр зүйл юм байна гэж бодсон. Боломж үргэлж байдаг ч хэт оройтсон боломж хэзээ ч үл олдоно.

Эцэст нь энэхүү хөтөлбөрийг санаачилсан, зохион байгуулсан мөн хамтран оролцсон бүх хүмүүс маш их баярлалаа. Надтай адилаар оролцсон хүн бүрийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн байх гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ