МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.03.21
Орон нутгийн хөгжил

Булган аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламжаар 325 тн малын тэжээл очино

Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлагаас Булган аймгийн малчдад малын тэжээлийн туслалцааг үзүүллээ. Хүмүүнлэгийн тусламжийн цуваа өчигдөр Сүхбаатарын талбайгаас Булган аймаг руу хөдөлжээ. 

Булган баймагт 2017-2018 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Энэ ч үүднээс Булган аймгийн Засаг дарга ТИКА олон улсын байгууллагад хүсэлт гарган малчдад туслах хүмүүнлэгийн төлсийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 325 тонн малын тэжээлийг хүлээлгэн өгчээ. 

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Хүмүүнлэгийн хүрээнд ТИКА байгууллагаар дамжуулсан Булган аймгийн өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй байгаа нөхцөл байдалтай уялдуулан хүмүүнлэгийн туслалцаа өгч байна. Туркийн ТИКА байгууллага болон Туркийн Засгийн газарт талархаж байна.

ШИНЭ МЭДЭЭ