2018.02.12
Улстөр
Ж.Энхбаяр: Би ДАРГА болох дургүй
Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаана гэсэн мэдээлэл чих дэлсээд байгаа билээ. Энэхүү мэдээллийн гол дүрээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон түүний дэмжигчээр Л.Оюун-Эрдэнэ, Е.Баатарбилэг нар тодроод байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүун Ж.Энхбаяртай таван үг солилоо.
-Таныг дараагийн Ерөнхий сайд болно гэсэн шуум гадуур байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Би дарга болох дургүй.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ё.Баатарбилэг гэх мэт хүмүүсийн нэр дуулдаад байна. Эдгээр гишүүд таныг дэмжиж байгаа гэх юм?
-Хамгийн сайхан ажил УИХ-ын гишүүн байх. Түүнийгээ .л сайн хийх хэрэгтэй. Тийм хүн хүсээд байх албан тушаал биш шүү дээ. Харин надад бол хүсэл алга. Аливаа зүйлийг хийх гэж байгаа бол ядаж хүсч, дурлах хэрэгтэй.
-МАН-аас итгэл үзүүлж болно шүү дээ?
-Намаржингаа бужигналаа. Засгийн газраа хэр хурдтай, үр дүнтэй ажиллах нь вэ гэдгийг харж байна. Тэдний гараас ямар зүйл гарах вэ гэдгийг ажиглаж байгаа.
Сэтгүүлч Б.Пүрэвжав
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21